Өмнөговийн засаг ноён Б.Бадрааг "Чингис хаан одонгоор шагнаж, О.Магнай оны хүн болов
Ардчилсан нам Ардчиллын баярын хурлыг зохион байгуулж ардчиллын үйлсэд хувь нэмэр оруулсан хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагнаж урамшуулжээ. Тодруулбал Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадрааг “Чингис хаан” одонгоор шагнажээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг түүнд шагнал гардуулахдаа “Ардчиллын үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хүн бол яах аргагүй Б.Бадраа. Учир нь тэрбээр Өмнөговь аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж байх хугацаандаа хоёр ч удаа аймагтаа намаа ялуулж чадсан бөгөөд Өмнөговь аймгийн Засаг даргаар дахин дөрвөн жил ажиллахаар улиран сонгогдоод байгаа юм” гэсэн байна. Мөн түүнтэй хамт энэхүү шагналаар Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг энэхүү одонгоор шагнагдсан бол Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнайг МоАХ-ын “Оны хүн”-ээр шалгаруулсаныг Х.Баттулга гардууллаа. Шагнал гардуулах үеэр МоАХ-ны тэргүүн Х.Баттулга хэлэхдээ "О.Магнайг ажлаа авч ажиллаж эхэлснээс хойш маш олон асуудал цэгцэрч гольдролдоо орсон. Одоо хүмүүс ямарваа нэгэн асуудал гарвал шүүхэд биш О.Магнайд хэлнэ шүү гэдэг болж" хэмээлээ. Chuhal.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ