
Солигдмол үүлтэй. Зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар зүүнээс секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Сэлэнгэ, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 18-23 хэм, Алтайн уулархаг нутаг болон говийн нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн байна. Улаанбаатарт үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Явган шуурга шуурна.13-15 хэм хүйтэн байна. Үдээс хойш хүйтэрнэ. Өглөө 05 цагт Улаанбаатарт 17 хэм хүйтэн, харьцангуй чийг 60 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ