Байнгын хороодын хуралдаан болно

img

10 дугаар сарын 02-ны Мягмар гарагт:
  • Барилгын тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиуд болон бусад хууль тогтоомжийн биелэлтийг шалгах үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн өргөтгөсөн хуралдаан 14.00 цагаас "Б" танхимд.
 ГУРАВ. БАЙНГЫН ХОРООДЫН ХУРАЛДААН: 10 дугаар сарын 02-ны Мягмар гарагт:  1. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас "А" танхимд: Хэлэлцэх асуудал:
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  • "Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
  • Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;
  • Ажлын хэсэг байгуулах тухай асуудал.
10 дугаар сарын 03-ны Лхагва гарагт: 1. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 08.30 цагаас "А" танхимд: Хэлэлцэх асуудал:
  • "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/.
2. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 13.30 цагаас "А" танхимд: Хэлэлцэх асуудал:
  • Хүнсний тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Статистикийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Давс йоджуулж йод дутлаас сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газраас өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын Д.Тэрбишдагва нараас өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
3. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас "Б" танхимд: Хэлэлцэх асуудал: "Монгол Улсаас Бутаны Вант Улс, Бүгд Найрамдах Панам Улстай дипломат харилцаа тогтоох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ