НҮБ-ын Хүүхдийн сан-ЮНИСЕФ байгуулагджээ

img

1946 оны арванхоёрдугаар сарын 11-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр Хүүхдийн сан – ЮНИСЕФ байгуулагдсан юм. Уг нь Хүүхдүүдэд туслах олон улсын онцгой сан гэсэн нэртэй байжээ. 1965 онд ЮНИСЕФ-ийг Нобелийн энх тайвны шагналаар шагнасан юм. Дэлхийн янз бүрийн орны хүүхэд, залучуудын амьдралын нөхцлийг сайжруулах, түүнчлэн эрүүлийг хамгаалах, хоол тэжээл, нийгмийн хангам ж, боловсрол зэрэг салбарт тусламжийн хөтөлбөр хэрэгжүүлэх нь тус сангийн үйл ажиллагааны үндсэн  чиглэл юм.  Одоо 140 гаруй орон ЮНИСЕФ-ийн гишүүн юм. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ