Монголчууд жилд хэдэн баяр тэмдэглэдэг вэ

img

Хориод хоногийн дараа шинэ жилийн баяр болно. Шинэчлэлийн Засгийн газар энэ баярыг аль болох даруухан тэмдэглэж, төсөв хөрөнгө үрэхгүй байхыг зөвлөж байгаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байхдаа шинэ жилийн мэндчилгээг зөвхөн цахим хэлбэрээр илгээхийг уриалж байсан. Энэ нь цаг, цаас хэмнэсэн зөв зүйтэй алхам. Харин хүүхдийн байгууллагын сүлд модны наадмыг өнгөлөг, сүрлэг хийвэл гоё байдаг. Гудамж талбайн донжийг нь олсон шинэ жилийн гоёл ч хүмүүст баяр хөөр, урам зориг авчирдаг шүү дээ. Сүүлийн үед уламжлалт өвлийн өвгөн ааваас гадна янз бүрийн Санта Клаус зочлох болж, элдэв гэрлэн чимэглэл шинэ оны онгод дуудаж байна. Ийнхүү өөр өөрийн өнгө аястай шинэ жил ирдгээрээ ирнэ.

Харин билгийн тооллын хаврын эхэн сарын шинийн нэгэн буюу цагаан сарын баяр сар гаруйн дараа болно. Сар шинэдээ бэлтгэх хуучны нүсэр ажил хот хөдөөгүй овоорч, монголчууд хэр хэрэндээ л ажилч зөгий шиг бал цуглуулж эхэлдэг. Хөдөөнийхөн сумын төв, сумынхан аймгийн төв, аймгийнхан Улаанбааатар. Улаанбаатарынхан Эрээн рүү хамгийн хямд барааг /хямд болохоор мэдээж чанаргүй/ хамгийн ихээр бөөндөхөөр зорьсон их нүүдэлд хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж эхэлнэ. Эрээний голсон бараа голд орно. Хэдэн муусайн ломбард нь мөнгө хүүлж, бухимдсан олон “ломбардгүй байшинг ямар байшин гэдэг юм” хэмээн нүх сүв бүрийг нэгжих нь энүүхэнд. Харин өглөө болгон хэн нэг нь хиншүү ханхлуулан ирдэг байсан цаг ард хоцорч, “Өгөөж”, “Талх чихэр”, “Бамбууш” зэрэг компани ул боовныхоо тос, гурилыг базааж эхлэв. Хөөрхий хамаг ажил нь зуун задгай, жаран хагархай заримд нь “Нарантуул” аминд орно. Ингэж билгийн тооллын эхэн шинэ он юуг ч хүлээлгүй ирж, бөөн хэслэг, их идэлт, хавтгайрсан золголт болдог. Хөдөөгийн уул талаар бол бүтэн сар үргэлжилнэ. Энэ улиг болсон өнгийг энэ жил дорвитой өөрчлөх юмсан.

Дараа нь олон улсын эмэгтэйчүүдийн баяр Мартын найман залгана. Бас дунд нь багш нарын баяр хүүхнүүдийн томоохон бие халаалт болдог. Уг нь П.Очирбат гуай ерөнхийлөгч байхдаа үндсэнд нь хориглочихсон баяр шүү дээ. Социализмын үөд л хоёр өөр системийн үзэл суртлын өрсөлдөөнийг далимдуулж баяр ёслолын шинжтэй болгосноос бус, аль өнгөрсөн зуунд Германы нийгмийн зүтгэлтэн Клара Цөткин эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцдэг өдөр болгоё гэж уриалсан нь дэлхий дахинаа дэмжлэг олсон юм. Манайхан л болсон хойно эмэгтэйчүүдийн баяр гээд аягүй гоё нэрлэчихсэн. Ерээд оны дунд үеэс зургадугаар сарын нэгэнд эх, үрсийн баяр тэмдэглэж, цэцэг, жимстэй арга хэмжээ зохион байгуулдаг. Ийнхүү эмэгтэйчүүдийн эрхийг нэгэн жилийн дотор хоёронтоо хөлөө хугалчих шахам хүндэттэдэг. Гэхдээ март сард “Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ" гэгчээр 10 хоногийн дараа эрэгтэйчүүдийн баяр гэсэн ганган нэртэй өдрийг битүүхэн хүлээж, эрчүүд өнгөн дээрээ дөмбөгөр царайлж алхацгаана. Ийнхүү Монголын ардын армийн өдөр Мартын наймнаас болж хариу нэхсэн хавтгай найр болсон юм.

Мексикчүүд жилд таван мянган баяр тэмдэглэдэг юм гэнэлээ. Үүнээс үүдэн монголчууд бид жилд ер нь хэдэн баяр наадам хийдэг юм болоо гэж бодсон чинь тоймгүй олон юмаа. Томоохон баяр шинэ жил, цагаан сар, наадмын үөэр 3-4 хоног амарч найрлана. Ажил хийхгүй өдрөө бүтэн сайн, хагас өдөр ажиллабал тал нь сайн, тал нь муу болчихно. Сүүлийн үөд тав дахь өдөр бараг хагас сайн болж дээ. Багш, эмч гээд мэргэжил болгон өөрийн өдөртэй. XXI зууны босгон дээрх Монгол Улсын нийгэмд хичнээн төрлийн ажил мэргэжил байна, төдийчинээ тэмдэглэлт өдрийн баяр тэмдэглэнэ. Тухай бүр нь нийлж цэнгэнэ. Хөрөнгө чадалтай газрууд томоохон наадам хийж, төмөр замчдын, уурхайчдын, барилгачдын, тээвэрчдийн гэх мэт хөл ихтэй баяр жил болгон болдог. Тэр болгонд морь, бөхийн бай шагналаараа бие биедээ аархана.

Урин дулааны улиралд овоо тахилгын наадам гэж хаа сайгүй хийцгээж, нүгэл, буян хоёрын алийг үйлдэж буйг нь ялгахын аргагүй. Дээр нь бөө мөргөлийн ёс жаяг дэлгэрсэн. Сүүлийн үөд бүр давраад ургийн уулзалт гээчийг ухамсраараа зохион байгуулж, хамаатан саднаараа дарвиж найр наадам үүсгэдэг болж. Аль нэг ард түмэн дөрөвдүгээр сарын нэгнийг хошигнож, инээж өнгөрөөдөг болгоход нь бид бас инээдмийн баяр гэчихээд даган баясч байх жишээтэй. Соёлтой царайлсан  заримынх нь жилд хоёр удаа тэмдэглэдэг төрсөн өдөр хавтгайрсан моод болж, хэзээ төрснөө ч мэдэхгүй хөгшид хүртэл хүүхэд залуусыг дагаад намба алдах нь ч тааралдах юм. Жирийн өдрүүдэд архи уух цорын ганц хүндэтгэх шалтгаан бол ердөө л төрсөн өдөр. Мэдээж нэг ч хүн мэндлээгүй нэг ч өдөр гэж байхгүй.

Цаг төрийнхөө өнгийг дагаад майн нэгэн, октябрийн баярын эрч хүч саарсан ч ардчиллын, хэвлэлийн эрх чөлөөний гэх мэт наран мандаж эхлэв. Мөн хөдөлмөрийн алдар тэмдэглэх ёслол хэмээх нэрэн дээрээ ажил хэрэгч дүр эсгээд нэдэр дээрээ баахан дарвидаг арга хэмжээ хуучин цагийн соёл, олон түмний ажлыг шинэ агуулгаар баяжуулсан найр байлаа. Төр, засгаас хүртээсэн алдар цол, одон тэмдгээ мялааж найрлахыг энд хэлэх нь бүр ч илүүц биз. Харин эрдмийн зэрэг хамгаалсан, их дээд сургууль төгссөн зэргээ далимдуулан цай уулгадаг найр чухам хэр нийцтэй байдаг юм бол. Манай эрхэм түшээд нэг тэмдэглэлт өдрийг амралтыг үгүй болгоход оронд нь заавал нэгийг бодож олох юм. Жилд ядаж нэг баярын өдрийг өндөр бүтээл, шинэ санаачлагын өдөр болговол хүний эрхийг үл хүндэтгэсэн хэрэг болох юм болов уу.

Иймэрхүү шинэ цагийн хурган найр дан, давхар Дашням, Балжиннямтай өдөр бүр ч олон тохионо. Урьд эдгээр өдөр хүүхдийн сэвлэг үргээж, унагаа тамгалж, шинэ гэрээ барьж байсан гэдэг. Найрын хажуугаар намаржин, зунжин наадам тасрахгүй. Манай нутагт тийм сайн бөх, уяач, лам байсан гээд л нэрэмжит наадам хийж гарна даа. Нэр зард гарахыг хүссэн пүүс компаниуд өвөл ч морь урапдуулж, мотоцикль машин амладаг болж дээ. Өвгөн ноён Пүрэвжавын нэрэмжит л гэнэ, говийн ноён хутагт Данзанравжаагийн л гэнэ, Сайн ноён ханы нэрэмжит л гэнэ. Хөөрхий зайлуул, өв соёлыг нь өөдтэйхэн судалсан ч юм уу, үгүй юм уу. Талийгаачаар овоглочихоод наадан цэнгэж ясыг нь өндөлзүүлэх нь Монголын ёс уу, муугийн ёр уу. Түүнээс гадна цэрэг татлага. сургууль төгсөлтийн үеэр бас бараг нийтийг хамарсан дарвилт болдог.

Нэг хэсэг нь хандив царайчлаад өөрийгөө алдаршуулах гэж хөөцөлдөж явдаг, нөгөө хэсэг нь бэл бэнчингээ гайхуулах гэж наадам цэнгээн хийж байдаг нь өнөөгийн Монголын тодоос тод өнгө болов. Өөд бологсдыгоо хөдөөлүүлчихээд дуулж хуурдахгүй ч найр наадмаас ялгагдах юмгүй идэж ууцгаах ажээ. Энд ч бас л мөнөөх хөрөнгө мөнгөний хэр хэмжээ илэрнэ. Үнэндээ үхэх, төрөх, өтөлж хөгшрөх, аян замд одох, ирэх бүгд л ууж идэх, нийлж дарвих шалтаг.

Ер Монгол орон баяр наадмаар хахаж цацаж байна. Айл гэрт, албан газарт, аймаг суманд, уул овоон дээр, ер хаа сайгүй ууц таллаж, эсвэл бялуу хувааж, архийг хундагаар биш, бүр мөнгөн аягаар сөгнөн ууж байна. Найр наадам дээр бие биедээ хачин их халамж тавина. Очихгүй бол нэг насаараа гомдоно, тунир хана, уухгүй бол шахна, шаардана, болохгүй бол салам агсам тавина. Бэл бэлчингээрээ уралдаж өрсөлдөж, бэлэг сэлтээрээ гайхуулж, атаархуулж байдаг болж дээ.

Улсын байнгын онцгой комисс гэж түймэр гарах, үер болох, онгоц сүйрэхэд ажилладаг нэгэн комисс бий. Дандаа сүйрэл осол, түймэр, үер, ган, зуд нүүрлээд байх биш. Тэгэхээр энэ комисс тогтмол ажилтай биш. Харин монголчууд өдөр болгон ямар нэгэн баяр тэмдэглэж байдаг учраас Баяр наадмын байнгын комисс байгуулбал яасан юм бэ.

X.Аянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
2026-01-09
DR. ADITYA:
Бидэнд эрүүл мэндийн хувьд сайн бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа бөгөөд бид донорыг бүх үйл явцын туршид зохих ёсоор нь асарч хамгаалах болно. Бөөрний үнэ нь $780,000 доллар. Бидэнтэй имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Би бөөрний мэс засал, бөөрний өвчнийг эмчлэх чиглэлээр мэргэшсэн манай эмнэлгийн нефрологич. Бид Турк, Монгол, АНУ, Малайз, Дубай, Кувейт, Австри, Герман, Испани зэрэг улсуудад донорын салбартай бөөр худалдан авах, шилжүүлэн суулгах мэс заслыг хөнгөвчилдөг. Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарах сонирхолтой бол имэйлээр бидэнтэй холбоо барина уу. Баярлалаа
2025-11-10
DR. ADITYA:
Бидэнд эрүүл мэндийн хувьд сайн бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа бөгөөд бид донорыг бүх үйл явцын туршид зохих ёсоор нь асарч хамгаалах болно. Бөөрний үнэ нь $780,000 доллар. Бидэнтэй имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Би бөөрний мэс засал, бөөрний өвчнийг эмчлэх чиглэлээр мэргэшсэн манай эмнэлгийн нефрологич. Бид Турк, Монгол, АНУ, Малайз, Дубай, Кувейт, Австри, Герман, Испани зэрэг улсуудад донорын салбартай бөөр худалдан авах, шилжүүлэн суулгах мэс заслыг хөнгөвчилдөг. Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарах сонирхолтой бол имэйлээр бидэнтэй холбоо барина уу. Баярлалаа
2025-11-10
DR. ADITYA:
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
2025-02-08
DR. ADITYA:
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
2025-02-08
DR. ADITYA:
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
2025-02-08
Xoxooo:
Bayr bagdaxguie kkkk
2013-03-22
manaih harin ch baga bayar temdgeldeg oron shuu jaahan yum uzej nom unsh tegj baij medemhiir
2012-12-13
Unenxuu:
OLON BAYAR AMIDRALIIN DUNDAJ TUVSHINTEI AILUUDAD AMARGUI BGAA NI UNEN SHUU MANAIXAN NERELXUU BOLOXOOR NAASHAA XARJ INEEJ TSAASHAA XARJ UILJ BGAAD 1 UNGRUUNU MARGAASH NI BUUN UUR UTSAAR BOLOOD AJILDAA MARSHLNA UNEN SHUUDEE
2012-12-12
Undur ax:
Xuu mini naigui arxichin bolson bndaa Agaa ni 1 zuvluguu ugyu Odoo xumuus arxinaas garax gj 1 gartaa mina tabidag bolson Minii duu 2 gartaa mina tavival yu ni boloxgui gj Tegeed sogtuu xun yamar xaragddagiig eruul nudeer xarj uz neg yum bodogdno shuu
2012-12-12
монгол:
ТӨР БОДЛОГОО ЗӨВ АВААД ЯВААЧ БҮГДЭЭРЭЭ ЦАЛИН ОРЛОГТОЙ БАЙЯАА. ТЭГВЭЛ БАЯР ТЭМДЭГЛЭЖ БОЛОЛГҮЙ ЯАХ ВЭ? 200 ЖИЛ ХЯТАДЫН, 80,90 ЖИЛ ОРОСЫН ДАРЛАЛД ЯВЛАА. ЭД БИДНЫГ БАЯРЛУУЛАХЫГ ҮНДЭСНИЙ ЗАНШИЛАА СЭРГЭЭХИЙГ ХҮСЭХГҮЙ Ш ДЭЭ. ЭЭЖ, ААВ 2 МИНЬ ЦАГААН САРАА Ч САЙХАН ТЭМДЭГЛЭЖ ЧАДААГҮЙ НАС БАРСАН ДАА. БИД АЖИЛЛАСАН ШИГ АЖИЛЛАЖ АМАРСАН ШИГ АМАРЧ ҮЗЬЕ ДЭЭ. МОНГОЛЧУУДАА. ГЭХДЭЭ АРХИ БАГА, УТГАТАЙ. БОД БОД БОД. МОНГОЛЧУУДАА БҮҮ БУСДААС БУРУУГАА ХАЙ
2012-12-12
Zuv asuudal bnaa Gxdee 1 xun d-r durdsan bux bayaryg 1 burchlen temdeglexgui bgaashuudee Gol bayar tsagaan sar,naadam shine jil 3-aa ayataixan temdeglne biz busad ni yamai bna Sudalgaa gargaval ixenx ni bayaraa tsuulux tal d-r zogsox baix Manaixan iimerxuu asuuudald bitgii neg negniigee myalj deesh doosh ni xiij baildaa Ulsyn xugjil xuvi xunees shaltgaalna gj bodoj bnadaa
2012-12-12
ЁЛКО,МАРТ ХИЙЖ САРМАГЧИН ШИГ МАРЗАГАНДАГАА БОЛИВОЛ ЯАСАН ЮМ БЭ,ХРИСТИЙН БАЯРЫГ БИД ТАМДЭГЛЭХ АЛБАТАЙ ЮУ,МАНАЙ ҮНДЭСНИЙ БАЯРЫГ ТЭД НАР ТЭМДЭГЛЭЖ БАЙНУУ,БӨӨН ЗАРЛАГА ЧИРЭГДЭЛ БОЛОХ ЮМ
2012-12-12
Одгэрэл:
Хамгийн инээдтэй нь Монголчууд шиг шинэ оныхоо хамгийн эхний өдрийг амралтаар эхэлдэг улс байдаг болуу. оны эхний өдөр залхуурхаар тэр жилжингээ баярлаж, амрана гэсэн үг........
2012-12-11
mongol:
1)-r bayr torson odorooroo eejiigee bayrluulah! 2)-r bayr ni mongoliin ulamjlalt tsagaan sariig buh niiteeree mongol deelee omsoj mongol ulamjlalaaraa zolgoj hotlooroo bayrlah,3)-r bayr ni zunii delger tsag duusch namar ehelj baigaagiin bayr boloh naadamiig hotlooroo temdegleh ni zuitei busadiig ni halsugai,11-r sariin 26nd ulsaa tunhagalsanii odoriig sanuulj tv radiogoor zarlaj baih ni zuitei busad odor ni ajillaj eh oronoo hogjuulsugei
2012-12-11
ЁЛКО,МАРТ ХИЙЖ САРМАГЧИН ШИГ МАРЗАГАНДАГАА БОЛИВОЛ ЯАСАН ЮМ БЭ,ХРИСТИЙН БАЯРЫГ БИД ТАМДЭГЛЭХ АЛБАТАЙ ЮУ,МАНАЙ ҮНДЭСНИЙ БАЯРЫГ ТЭД НАР ТЭМДЭГЛЭЖ БАЙНУУ,БӨӨН ЗАРЛАГА ЧИРЭГДЭЛ БОЛОХ ЮМ
amgalan:
er ni bayar bayar gexeer magnaigaa xagartal bayarladag xumuus bol mongolchuud bid shuudee bayar gexeer l amralt zugaa tsengel nex l ix ajil xiij ydarsan xumuus ys yman deeree xogjingui ornuud shig ajillax xuchindee ogch bgaa tsalin ni xangalttai bdag bsan bol bayarlaj bolj bnaa getel xeden togrognii tsalin awdag bolchood bid bayarlaad guildeed bdiin be eswel dandaa baychuud ni bayarlaad guideed bdiimuu
2012-12-11
баяраа цөөлсөн нь дээр дээ тэр олон баяр тэмдэглэлт өдрөөр яах юм бэ эсвэл баяр нь байж байг 7 хоногт 6 өдөр ажиллахгүй юу даа
2012-12-11
olon bayaraa bagasgaad tsagaan saraaraa ajiliin 7 honog amardg bhad l nice sh dee buh l oron ajilsan shig ajilj amarch bayarlasan shig l bayarladag yum da
2012-12-11
tseden:
Баяр наадам хийхэд яагаад болохгүй гэж, харин агуулгад нь анхаарч хэдэн баячууд, эрх дархтнуудын биш хотлоороо цэнгэх нь зөв шүү. Сүүлийн үед ямар ч наадам цөөхөн хүний зугаацдаг арга хэмжээ болсон, борчууд орох ч газар байхгүй, үзэх ч зүйл үгүй тул хэр тааруу хэдээр нийлээд архидах болсон нь үнэн. Наадам л гэхэд билетийн хэрүүл болоод өнгөрдөг, Уяачдын баяр гэхэд л ирж очих, очсон хойноо үзэх харах юмгүй болсон биш үү
2012-12-11
humuus mini ene olon bayar yamar ih ur dungui zarlaga garch baina ve gedgiig hundsun baih shig e tehed ta nar buruugaar oilgood baih yum ereenii hog avchraad hujaad l hurungu oruulaad duusaj baina hudal gej uu ereen zamyn uud 2-goo haritsuulaad uzeech, neg yum sanaand orloo bagabandi erunhiilugch biahdaa otgon tengeriin tahilgad ochijee duusgaad beld ni medeej uuts tallaad medeej bagaa golloj zogsood tallaj baina oyunbileg ni yalbaitlaa suuchihsan shireen deerh ideenees nud am gar ni salaagui l chihej baigaa murtluu bagaagiin ogtlood ugch baigaa mahyg hishgiig goo mon shunaltai yadahdaa nuhur ruugee harsan hundelsen ch yumgui nud ni shiree tu tas shirteestei unhej baigaa zurag baidag yum aa iim l utgagui yum buu hiigeesei gesen sanaag aguuljee uul ovoo tahisany daraa ter orchin yamarshuuhan uldedgiig ta nar ochij uzsen bol medne de tehde ta nar uursdiin hogoo hamaad yavsan ni hed ve shiniin negnii ugluu ali ch ovoo hogiin tseg bolood duusdag hiimoriin ovoo bol bur net odoo bi ochdogui oi gutsan
2012-12-11
ХЭДЭН Ч БАЯР ТЭМДЭГЛЭСЭН ЯАДАГЫН.
2012-12-11
Undur ax:
Xuu mini naigui arxichin bolson bndaa Agaa ni 1 zuvluguu ugyu Odoo xumuus arxinaas garax gj 1 gartaa mina tabidag bolson Minii duu 2 gartaa mina tavival yu ni boloxgui gj Tegeed sogtuu xun yamar xaragddagiig eruul nudeer xarj uz neg yum bodogdno shuu
p:
yahab dee uul ni busad ornuud shig 7, 8 honog bayrladaggui sh tee
2012-12-11
Бааст:
Яахав ээ сэтгүүлч хүний хувьд егөөдөлтэй, шүүмжтэй сайхан бичиж ээ. Бичсэн бичлэг, сонгосон үгсийнх нь хувьд үнэлж байгаа юм шүү. Харин утгын тал дээр хүн бүрийн санаа оноо өөр байх биз ээ. Нэг их шүүмжилчихээд үүнийгээ төгсгөхдөө чи яамаар байгаа, чиний санаа юу байгаа талаар бичсэн бол илыы сэтгэлд буух байлаа. Чинийхээр бол шүүмжилж шүүмжилчихээд эцэст нь байнгын комисс байгуулаад дэмжчихье гээд л хусаад хаялаа. Яахав, баяр тэмдэглэж болно оо. Хэдэн ч баяр тэмдэглэсэн яадаг юм ер нь. Хамгийн гол нь зөв баярлаж зав тэмдэглэх нь чухал шүү дээ. Тэрнээс баяр тэмдэглэнэ л биз. Сайхан л зүйл шүү дээ. Үүнд юунд нь ингэж бухимдана вэ? Манайхан баяр наадам болохоор мөнгөн аяга бэлэглэдэг нь үнээн. Тэр бас жаахан хийрхэл. Тэгэхдээ нэг сайхан үх байдаг шүү дээ. Чадаж байгаа юманд арга байхгүй ээ гэж. Хүн бэл бэнчингээ гайхуулж юугаараа ямар баяр хийх нь тэдний л дур. Тиймээс энэ нэг их сүртэй асуудал биш байна аа найз аа.
2012-12-11
oortei chin sanal neg bn jirin irged ogloo 6 gej bosood oroi 8 gej l gerte irdeg hagassaind hagas ajillana jahan amidraltai zuil bicheech ajil mongoni bool boloh gej MONGOL nutagtaa toroogui bh shu
2012-12-11
bmb:
ene amid yvaa nasandaa amarch bas bayarlaj yvahgvi ym bol yah ym ve.vunii toloo odor shongvi ajilah ym booliin niigemd amidraagvi bizdee aan.chi bas amarjil baigaa.
2012-12-11
oortei chin sanal neg bn jirin irged ogloo 6 gej bosood oroi 8 gej l gerte irdeg hagassaind hagas ajillana jahan amidraltai zuil bicheech ajil mongoni bool boloh gej MONGOL nutagtaa toroogui bh shu
Аянга ч гэх шиг:
чамд монгол амьдрал таалагдахгүй байгаа бол тэр байхгүй Сантатайгаа явахгүй юу. Нэг л их Монголчуудыг доош нь хийсэн АЯНГА зүгээр!!!!!!!!!
2012-12-11
Монгол:
Олон юм гуцаж гуцчаад тэгээд хэдэн баяр тэмдэглээд байгааг нь тоолоод яг тоог нь тавихгүй яасан мал вэ?
2012-12-11
1000:
АЯНГА МАШ ЗӨВ ЗҮЙЛИЙГ БИЧСЭН БАЙНА.ГЭХДЭЭ БАЙНГЫН КОМИСС БАЙГУУЛАХ НЬ ДЭМИЙ ДЭЭ. ТЭГСЭНЭЭС БАЯР НААДМЫН ЯАМ БАЙГУУЛЬЯ. ЯАМ НЬ ДООРОО АГЕНТЛАГТАЙ АГЕНТЛАГ НЬ ГЭЭД .......................... ГОЁ ЮМ БИШ ҮҮ. ДАРГА НАР Ч ДУРТАЙ ЗӨВШӨӨРНӨ ДӨӨ
2012-12-11
Зочин:
Аянга зөв асуудал хөндсөн байна. Архи тамхи баяр наадам монголд ихэдсэн тэгээд хүмүүсийн тархинд үйлчилээд тэнэг сэтгэхгүй болгож байгааг мэдсэн атлаа зоригтой алхам хийхгүй байна. Магнайд хэл.
2012-12-11
zochin:
zuv shu
2012-12-11
mgl:
Khutsaa sd
2012-12-11