Энэ сарын 6-9-ний өдрүүдэд хойд хөршийн Белоярск хотноо нефть үйлдвэрлэгч орнуудын боксын Дэлхийн цомын тэмцээн боллоо.
Уг тэмцээнд Гавьяат тамирчин, Лондонгийн олимпийн мөнгөн медальт Н.Төгсцогт жин өгсөн тулалдсан билээ.
Н.Төгсцогт энэхүү тэмцээний мөнгөн медаль эзэн болсон бөгөөд "Лондон 2012" олимпийн наадмаас хойшхи анхны тэмцээн нь юм.
Тэрээр "Олимпоос хойш анхны тэмцээн болохоор хатуу санагдлаа. Цаашдаа медалийнхаа өнгийг өөрчлөхийг хичээнэ " гэсэн юм.
www.times.mn