Хөлбөмбөг: Хэндэрсон хоолны сав биш гэдгээ аажмаар харуулж эхэллээ

img

Залуухан Хендорсон Энфилдэд ирсэн цагаасаа хойш өөрийнхөө тоглолтоо гаргаж чадалгүй хэцүүхэн цагийг туулж байсан бол энэ бүх бараан өдрүүд Брэндан Рожэрсийн удирдлага доор үгүй болох бололтой. Ливэрпүүл энэ жилийнхээ анхны эргэн ирэлт хийж 3 - 2 оор Уэст Хэмыг буулгаж авсан уг тоглолтонд довтолгооны амин сүнс болсон Луйс Суарэз оролцоогүй нь хожлыг улам амттай болгож өгсөн гэж хэлж болно. Дээр нь Лукасын эргэн ирэлт нь багийнхандаа сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж уг тоглолтондоо ялалт байгуулсан нь санаандгүй тоглолт биш. Алхнуудын Диамэ бэртэл аван талбайгаас гарсан мөч тоглолтыг өөрчилсөн талаар цахим хэлэлцүүлэгүүдээр гол ярианы сэдэв болоод байна. Төвийн шугамд Диамэ нягт тоглолт үзүүлж байсан нь үнэн боловч миний үзэж байгаагаар тоглолтын салхийг өөрчилсөн хагас хамгаалагч бол Жордан Хэндэрсон байсан. Ядарсан Жэррард, Лукасын эзгүйд Аллэнд давхар ачаалал ирсэн сүүлийн 20 минутанд Хэндэрсонгийн сэлгээ нүдээ олсон сэлгээ болсон. Хэндэрсон ихэвчлэн Европа лигийн тоглолтуудад гараанд гарч тоглож байгаа тоглолтууддаа маш сайн тоглолт үзүүлж байна. Европа лигийн хэсгийн шатнаас гарахад амин чухал цорын ганц гоолыг хийсэн бөгөөд өчигдөр орой хожлын гоолын момэнтийг бүрдүүлж өгсөн маш сайн формтой байгаа. Өнгөрсөн жил баруун жигүүрт гүйж байснаасаа илүү үр дүнтэй тоглолтыг энэ жил тэрээр үзүүлж байна. Кэнни Далглишийн тааруухан олон наймаан дундаас ганц гялалзаж чадах нь Хэндэрсон байх магадлал тун өндөр болоод байна. Ливэрпүүл сүүлийн 4 тоглолтондоо (зочилж 3) 60% бөмбөг эзэмшсэн байна. Брэндэн Рожэрсийн "залуучууд" цаашдаа ч улам сайжрах болно. Хэрвээ сэтгэл зүйгээ нягт байлгаж чадвал Хэндэрсон энэ том өөрчлөлтийн урсгал дунд гарааны эрх ч авч чадах чадамж түүнд бий. Хэдий удаан байж болох ч Хэндэрсон сайжирсаар байна. Эх сурвалж :    www.liverpoolfc.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хэндэрсон хоолны сав шд
2012-12-11
yamar teneg garchig ogdog shaar ve
2012-12-11