
80 жилийн өмнө (1931 он) Британийн үндэстнүүдийн хамтын нөхөрлөлийг (Вестминстерийн статут) хууль зүйн хувьд бий болгосон хууль батлажээ.
Үндэстнүүдийн хамтын нөхөрлөл (1946 оныг хүртэл Британийн үндэстнүүдийн хамтын нөхөрлөл) бол тусгаар улсуудын улс хоорондын сайн дурын нэгдэл бөгөөд үүнд Их Британи болон түүний бараг бүх хуучин өөртөө засах түшээт улс, колони орон ордог юм. Мозамбик, Руанда улс Үндэстнүүдийн хамтын нийгэмлэгт ордоггүй.
Колоничлолын шинэ бодлогын үндсийг бататгасан 1887 оны Лондоны колонийн бага хурал Хамтын нийгэмлэгийн эхлэлийг тавьсан байна. Тодруулвал хамгийн их хөгжингүй колони орнуудад бараг бие даасан улсын статус олгожээ. Энэ нь Канад, Австралийн холбоо, Шинэ Зеланд, Өмнөд Африкийн холбоо, Ньюфаундленд, Ирланд юм.
Хамтын нөхөрлөлийн эрх зүйн статусыг 1931 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн Вестминстерийн статутаар бататгажээ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ