Энэ өдөр Александр Солженыцин мэндэлжээ

img

Александр Исаевич Солженыцин 1918 оны арванхоёрдугаар сарын 11-нд  Кисловодск хотод  төржээ. Тэр ахлах ангид сурч байхдаа утга зохиол сонирхож эхлэсэн байна.  Гэвч сургууль төгссөнийхөө дараа Ростовын улсын их сургуулийн физик-математикийн факультетад элсэн оржээ. Оюутан байхдаа “Арвандөрвөн оны наймдугаар сар”-ынхаа эхний биүлгүүдийг бичсэн байна. Эх орны их дайны эхээр гэргийнхээ хамт Морозовск хотод хуваарилагдан очиж, тэнд багшаар ажиллаж байжээ. Эндээсээ фронтод явж, Сталиныг шүүмжилсэн бичиг захидлаар харилцаж байсан Солженыциныг 1945 онд ялалтын баяраас  өмнөхөн баривчилсан байна. 1945 оны сүүлчээс 1963 он хүртэл хоригдож байхдаа найраглал бичиж байжээ.
Суллагдсаных  нь дараа зохиолчийг Казахстаны өмнөд нутагт явуулж, тэндээс гарч явахыгнь  хориглосон байна. Тэнд Солженыцин математик, физикийн багшаар ажиллаж байсан бөгөөд 1956 онд түүнийг цагаатгаж, цөллөгөөс буцахыг зөвшөөрчээ. Солженыцины зохиолууд 1962 онд “Новый мир” сэтгүүлд анх нийтлэгдэж, “Иван Денисовичийн нэг өдөр” өгүүлэл нь хэвлэгдсэн байна.  Энэ нь уншигчдаас олон санал сэтгэгдэл авч, үүний хариуд тэр “ГУЛАГ арал” өгүүллээ бичих ажилд оржээ. 1964 онд энэ зохиолоороо Лениний шагнал хүртсэн байна. Нэг жилийн дараа зохиолчийг зохиол бүтээлээ хэвлүүлэхийг хоригложээ.  “ГУЛАГ арал” болон бусад роман нь гадаадад хэвлэгдэж,  ингэснээр 1974 онд Солженыцины зөвлөлтийн харъяатыг хасч, гадаадад явахыг зөвшөөрчээ. Зохиолч 20 жилийн дараа л эх орондоо буцаж ирсэн байна. Александр Солженыцин 2008 оны наймдугаар сарын 3-нд нас барсан юм. С.Золбоо
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ