Хятадад хэрэглээний үнийн индекс нэмэгджээ
Хэрэглээний үнийн индекс нь бараа, үйлчилгээний (хэрэглээний сагсны) үнийн түвшинг хэмждэг юм. Үндэсний статистикийн товчоо эдийн засгийн тоо баримтыг бас нийтлэж амжаагүй байна. Хэрэглээний үнийн индекс өссөн нь гахайн мах, хүнсний ногооны үнэ нэмэгдсэнтэй холбоотой юм Холбооны банкны ерөнхий эдийн засагч Лянь Пин ярьж байна. Худалдааны банкны мэдээгээр, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ сүүлийн дөрвөн сарын турш нэмэгджээ. Хятадад хүйтэрч байгаа нь ургамлын бүтээгдэхүүн хомсдож, тосны эрэлт нэмэгдэхэд хүргэсэн байна. Ирэх саруудад үнэ үргэлжилэн өснө гэж Лянь Пин таамаглаж байна. Хэрэглээний үнийн индекс арванхоёрдугаар сард 2%-иас илүү байх бөгөөд инфляцийн өсөлтийн хурдац 2,7% хувь болж нэмэгдэх төлөвтэй байна. С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ