
Швейцарийн хөгжлийн агенлаг, Хүний эрх мэдээллийн төв ТББайгууллага зохион байгуулж буй “Хорих байгууллагуудын шинэчлэл ба чадавхижилт” хэлэлцүүлэг яг одоо Улаанбаатар зочид буудлын 605 тоотод зохиогдож байна. Хэлэлцүүлэгт Хууль зүйн яам, ХЭҮКомисс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хөдөлмөрийн яам, ЦЕГазар, Швейцарийн хөгжлийн агенлаг, Хүний эрх мэдээллийн төв ТББайгууллага зэрэг байгууллагууд оролцож буй. Энэхүү уулзалт хэлэцүүлэгээр “Хорих байгууллагын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал”, “Хорихоос суллагдагсдыг хөдөлмөрт татан оролцуулах боломж” “Ялтай байдал нь хөдөлмөрлөх эрхийг хязгаарлахгүй” зэрэг сэдвийн дор холбогдох албаныхан мэдээлэл хийж, хэлэлцэх юм.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ