
Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвөөс "Хөдөлмөрч хүнд боломж нээлттэй" өдөрлөгийг энэ сарын 12, 13, 14-ний өдөр “Улаанбаатар бизнес хөгжлийн төв"-д зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнд нийт 34 аж ахуйн нэгж, иргэн өөрсдийн үйлдвэрлэсэн ноос ноолуур, эсгий эдлэл, бэлэг дурсгалын зүйл, хүнсний бүтээгдэхүүн, гар урлал, модон эдлэл зэрэг бүтээгдэхүүнээр оролцоно.
Энэхүү үзэсгэлэн нь жижиг дунд үйлдвэр эрхлэгч иргэд, аж ахуй нэгжийн борлуулалтын сувгийг сайжруулах, бараа бүтээгдэхүүнийг нь зах зээлд таниулан сурталчилах, хэрэглэгч захиалагчидтай холбож өгөх зорилготой юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ