2012 оны Английн шигшээ багийн “ Оны шилдэг тоглогч” -оор хэн шалгарах бол?

img

Английн хөлбөмбөгийн холбоо 2012 оны шигшээ багийнхаа "Оны шилдэг тоглогч"-ийг шалгаруулахаар дараах тоглогчдын нэрийг дэвшүүлжээ. Эдгээр  тоглогчдийн тоонд  Ливэрпүүлийн  Стивэн Жэррард,  Глэн Жонсон, Чэлсигийн Эшли Коул, Манчестер Юнайтедийн Дэнни Уэлбэк, Манчестер Ситигийн Жо Харт  нар багтжээ. 2012 онд Английн шигшээ нийт 13 тоглолт хийснээс 5 нөхөрсөг, Европын Аваргын 4, ДАШТ – ний урьдчилсан шатны 4 тоглолт багтсан бөгөөд 7 ялж, 3 тэнцэж, 3 хожигдсон байна. Ф.Капелло, С.Пирс, Р.Хожсон нарын удирдлаганд нийт 47 тоглогч шигшээ багийнхаа төлөө тогложээ. Өнгөрсөн жил энэхүү нэр хүндтэй шагналын эзнээр Скот Паркер тодорч байсан байна. Ялагчийг оны дараа 2-р сарын 3-нд Английн хөлбөмбөгийн холбоо зарлах бөгөөд энэхүү мэдээг уншиж буй та ч гэсэн доорхи холбоос руу орж саналаа өгөх боломжтой. http://www.thefa.com/England/News/2012/england-award-contenders Э.Баттөр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ