Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэв

img

 2012 оны 12 дугаар сарын 19-ны өдөр болох Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоолгохоор нэр бүхий иргэнээс ирүүлсэн өргөдлийг хянан хэлэлцэнэ.

   Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2 дахь заалтаар тойрогт ногдсон мандатын тооноос дутуу нэр дэвшигчийн төлөө иргэд санал өгсөн /нэр дэвшигчийг дугуйлсан/ бол тухайн санал хүчингүй болохоор хуульчилсан байгаа нь Үндсэн хуулиар тогтоосон сонгуулийн чөлөөтэй байх зарчмыг буюу иргэдийн чөлөөтэй сонгох эрхийг зөрчсөн эсэхийг Үндсэн хуулийн цэц тогтооно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ