ОУВС-гийн экс дарга хэргээ хүлээв

img

Олон улсын валютын сангийн экс дарга Стросс Кан “Манхэттан” зочид буудлын үйлчлэгч бүсгүйг хүчирхийлэхийг завдсан хэрэгт буруутгагдаад байгаа.  Уг хэрэг 2011 оны тавдугаар сард Нью-Йорк хотноо гарч байсан. Он  дамжин сунжирсан хэрэг өчигдөр л шийдэгджээ. Хэргийн зангилаа тайлагдаж тэрбээр хуулийн хариуцлагаа хүлээх болсон байна. Үйлчлэгч эмэгтэй Стросс Каныг өөрийг нь хүчирхийлэхийг завдсан хэмээн шүүхэд дуудсан юм. Шүүгчид Стросс Каныг эмэгтэйг хүчиндээгүй боловч, ёс бус үйлдэл гаргасан хэмээн үзэж хуулийн дагуу хариуцлага тооцохоор болсон аж. Энэхүү хэрэг явдал нь ноён Каны нэр хүндийг унагаж, Францын ерөнхийлөгчид нэр дэвших боломжийг нь хассан юм. Хамгийн нэр нөлөө сайтай улс төрч, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүйгээр барахгүй Социалист намыг удирддаг нэгэн байлаа. Францын сангийн сайд асан түүнийг ийм хэрэгт холбогдсонд гэр бүлийнхэн төдийгүй нийт францчууд ихэд цочирдож байсан юм. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ