Нельсон Манделагийн биеийн байдал хэвийн байна

img

Дэлхий дахины болон Өмнөд Африкийн эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон Нельсон Манделагийн биеийн байдал хэвийн байна. Тэрбээр одоо Петерота эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Өмнөд Африкийн засгийн газраас өгч байгаа албаны мэдээллээр Мандела шөнөдөө сайн  унтаж амарч байгаа,  эмчилгээ нь ч гэсэн үр дүнтэй  сайн байгаа хэмээжээ. Өмнөд Африкийн ерөнхийлөгч Жакоб Зума өчигдөр үндэснийхээ телевизээрээ Нельсон Манделлагийн Нобелийн шагнал хүртсэн өдрийг тохиолдуулан олон  нийтэд хандан үг  хэлсэн  юм. Тэрээр “Энэ өдрийг мартаж болохгүй, түүний хийж бүтээсэн бүхнийг үнэлэн дэлхийн хэмжээний энэ гайхалтай шагналыг гардуулсан нь манай улсын баяр болж байсан. Энэ шагналтай хамт манай улсад хүний эрх, шударга байдал ирсэн” гэжээ. Нельсон Мандела Өмнөд Африкийн хөгжлийн түүхэнд хамгийн их хувь нэмэр оруулсан төдийгүй дэлхий дахинд алдаршсан ерөнхийлөгч, нэрт зүтгэлтэн, тэмцэгч юм. Тэрбээр өнгөт арьстны эсрэг явуулж буй хүчирхийллийн эсрэг тэмцэж 27 жилийг гянданд өнгөрүүлсэн юм. Э.Мөнхнасан  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ