Манхэттений төв цэцэрлэгт гал нээжээ

img

Нью-Йорк хотын Манхэттений цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэдэх замын уулзварын  орчимд үл таних этгээд автобус хүлээн зогссон хүмүүс рүү гал нээсэн хэрэг гарчээ. Гал нээсэн этгээд 57, 58-р  өргөн чөлөөний булангаас хүмүүс рүү буудаж эхэлсэн байна. Тэрээр нэг хүнийг толгойд нь буудаж амь насыг нь хороосон аж. Хохирогч залуу 31 настай бөгөөд буудуулсан  даруйдаа эмнэлэгт хүргэгдсэн боловч шархаа даалгүй өнгөрчээ. Тэрээр сургуулиасаа гараад алхаж явахдаа ийхүү тэнэсэн сумны бай болжээ. Буудлага болсон газар олны хөл ихтэй газар учир чухам ямар шалтгаанаар  хэн гэж этгээд иргэд рүү гал  нээсэл  болохыг хараахан  тогтоогоогүй байна. Гэрчүүдийн мэдээлснээр хэрэгтэн этгээд хар өнгийн хүрэмтэй бас юүдэнтэй малгай өмссөн байжээ. Цагдаа нар  хэрэг үйлдсэн этгээдийг хайх ажиллагааг  үргэлжлүүлж байна. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ