Үс засуулбал өвчин өчүүхэн ирнэ

img

Аргын тооллын: 2011.11.4 Баасан гараг
Билгийн тооллын: 9. Таван шар мэнгэтэй харагчин гахай өдөр
Наран ургах шингэх: 08.03-17.49
Үс засуулбал: Өвчин өчүүхэн ирнэ.
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, нялхсын сэвлэг үргээх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, тойн болох, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгах зэрэг үйлнээ сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахих зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ