Гэмт хэргийн гаралт 14.5 хувиар өсчээ

img

Монгол Улсын хэмжээнд энэ оны эхний 11 сарын байдлаар 20133 гэмт хэрэг бүртгэгджээ.Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 2542 хэргээр буюу 14.5 хувиар өссөн үзүүлэлт юм. Гэмт хэргийн тоо нэмэгдэхэд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг (1622), хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг (515), байгаль хамгаалах журмын эсрэг (148) тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг (140) зэрэг гэмт хэрэг өссөн нь голлон нөлөөлсөн байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн улмаас 7628 хүн гэмтэж, 852 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүний тоо 334 буюу 4.6 хувиар өсч, нас барсан хүний тоо 19 буюу 2.2 хувиар буурсан байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

...:
Ajil hariutssan darga nar ajilaa hiigeech ee.Emneleg deeremdehiin orond!!!
2012-12-11