
Аргын тооллын арваннэгдүгээр сарын 04. Сугар гариг. Билгийн тооллын 09. Таван шар мэнгэтэй харагчин гахай. Өдрийн наран 08.03 цагт мандан 17.49 цагт жаргана.
Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, нялхсын сэвлэг үргээх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, нялхсын хурим хийхэд сайн. Газар ухах, худаг гаргахад муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө аргавал зохистой. Үс сэвлэг авахуулах буюу засуулахад тохиромжгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ