
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 31 дүгээр байранд оршин суугч Т гэгч нь энэ сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө өөрийн дагавар хүүхэд болох долоон настай Э-г зодсон хэрэг гарсан. Түүнийг өчигдрөөс эхлэн сэжигтнээр цагдан хорьж шалгаж эхэлжээ.
Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар буюу "Зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйлийг танхайрах явцдаа хэрэглэсний улмаас хүний биед гэмтэл учруулах" гэдэг үндэслэлээр зүйлчилж эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа талаар Нийслэлийн прокурорын газраас мэдээллээ. Түүний гэм буруутайг шүүхээс тогтоовол 5-8 жилийн ял ногдуулах юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ