Хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийлээ

img

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/ болон уг хуулийг дагалдан гарах хуулиудын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.

Мөн Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байр, биеийн тамирын заалны барилгын хангамжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, төслийн талаар Ажлын хэсгээс гаргасан саналын томьёоллоор санал хураалт явуулсныг гишүүдийн олонхи дэмжлээ. Тогтоолын төсөлд Улаанбаатар хот, аймгийн төв, суурин газарт шинээр баригдах суурьшлын бүс, орон сууцны хотхон, хорооллыг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуультай байхаар төлөвлөж байх журам тогтоох, түүнчлэн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийг концессын гэрээгээр барих аж ахуйн нэгжид газар олгож байх асуудлыг судалж шийдвэрлэхээр тусгасан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ta nar bitgii ataarah øørsdøø chadahgui bj sda nar chini mongol mongolo demjehgui bol hen demjeh ve. Tiimuu malnuudaa:
Uzel bodol unen . Ug helleg hatuu.
2012-12-12
trtr:
rtghdrt
2012-12-11