
2012 оны 12 дугаар 09-ний ням гаригийн орой Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцноос монгол залуугийн ачаанд 4кг 5 грамм хар тамхи байж болзошгүй зүйлийг гаалийн шалган нэвтрүүлэхийнхэн олж тогтоожээ. Энэ мэдээллийг олон нийтээс нууцалж хоёр хоног чимээгүй байсан бөгөөд өчигдөр Гаалийн ерөнхий газрын төв лабораторид дээжийг авчирч шинжилгээнд өгсөн байна.
40 эргэм насны монгол эрэгтэй Солонгос, Монголын хооронд байнга шахам нисдэг, хилээр олон удаа орж гардаг байжээ. Түүнийг Сөүл-Улаанбаатарын онгоцноос Чингис хаан нисэх онгоцны буудалд газардахад шалган нэвтрүүлэхийн ажилтнууд скочоор ороож цүнхэндээ хийсэн солонгос угаалгын нунтагийг хараад шалгажээ. Түүнийг шалгах болсон шалтгаан нь байнга хилээр орж гардаг хирнээ энэ удаа хэрэглэчихсэн угаалгын нунтаг авч орж байгаа байдлыг хардсан байцаагч шалгасан байна.
Сэжигтэн угаалгын нунтаг гэж мэдээлсэн ч шалганы ажилчид аягатай усанд хийж хутгаж найруулахад угаалгын нунтаг гэж нэрлээд байгаа цагаан бодис нь найрахгүй байснаар гаалийн байцаагч, цагдаа нарыг дууджээ. 12 сарын 09-ний өдөр гааль дээр саатуулагдсан монгол иргэний воок гэж мэдүүлээд байгаа нунтагийн шинжилгээний эцсийн хариу маргааш гарах юм байна. Хар тамхи байх магадлал байгаа ч одоогийн байдлаар шинжилгээний эцсийн дүн гараагүй учир олон нийтэд мэдээлэх боломжгүй гэдгийг Гаалийн ерөнхий газраас хэлж байна. Ер нь бол манай улсын хил гаалиар хар тамхи тээвэрлэх явдал ихсэж байгаа бөгөөд саяхан л гэхэд Филиппиний иргэн 5 кг хар тамхи хилээр нэвтрүүлэхийг завдсан байна. Хамгийн гол нь иргэд гадны орнуудаас ирэхдээ бусдын дайврыг авахгүй байхыг холбогдох албаныхан сэрэмжлүүлж байна. Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ