Хүний хөгжил сангийн 100 гаруй тэрбум төгрөгийг олгоно

img

Өнөөдөр болсон Төсвийн байгуулалтын байнгын хорооны хурлаар Чингис бондоос гадна 313 тэрбум төгрөгийн бондыг дотооддоо гаргах, энэ мөнгөөр хүний хөгжил сангийн эх үүсвэрийг гаргах зорилгоор зөвшөөрөл хүслээ. Хүний хөгжил санд 336 тэрбум төгрөг шаардлагатай байгаа бөгөөд 20 тэрбумыг нь өмнөх оны төсвийн үлдэгдлээр нөхөх юм байна. Харин 313 тэрбум төгрөгийн бондыг гаргах эсэхийг УИХ хэлэлцэх шатанд явж байгаа юм. Хэрвээ дотоодын бондыг гаргавал хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгшчүүд эх орны хишгээ гүйцээж авах, сар бүрийн 21 мянгыг авч чадаагүй иргэд 100 гаруй тэрбум төгрөгийг нөхөн авах боломж бүрдэх аж. 313 тэрбумын дотоодын зах зээлд гаргах бондоос гадна 1,5 их наяд төгрөгийн Чингис бонд олон улсын зах зээл дээр арилжаалагдсан. Ингэснээр манай улс 2 их наяд төгрөгийн бондыг нийлбэр дүнгээр гаргах болж байгаа юм. Уул уурхайн баялаг ихтэй, ашигтай байрлалд байдаг учир Монголын бондод хөрөнгө оруулах гадныхан ч их байгаа. Харин энэ мөнгийг зөв зүйлд үр ашигтай зарцуулах хэрэгтэй гэдгийг хэлэх гишүүд олон байна. Мөн Бонд гэдэг бол өр, цаашлаад эрсдэл бий болохыг ч үгүйсгэх аргагүйг хэлэх хүмүүс байгаа юм. Зарим гишүүдийн хувьд Чингис бондыг цагаа олоогүй гэдгийг хэлж байгаа. Учир нь бүтээн байгуулалт, барилга уул уурхайн идэвхтэй улирал болох 4 сард бонд гаргасан бол өдөрт 270 сая төгрөгийн алдагдалд орохгүй байсан гэдгийг хэлж байгаа. Мөн одоогийн байдлаар Чингис бондоос босгож байгаа хөрөнгөөр ямар төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх нь тодорхойгүй байгаа юм. Бондыг ашиггүй зүйлд зарцуулвал ирээдүйд асар их өр, харин зөв зарцуулвал хөдөө аж ахуйн баялагтай манай улсад их хэмжээний орлого бүрдүүлэх давуу талтай. Манай улс өмнө нь ноос,ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор бонд гаргаж байсан ч үр өгөөж, ашиг тусыг нь одоогоор мэдээгүй учир энэ бондын зарцуулалтын тайланг гишүүд удахгүй сонирхож шалгахаар болжээ. Ямартаа ч жилийн 7-12 хувь, дунджаар 9 хувийн хүүтэй 313 тэрбумын дотоодын бондыг гаргавал Хүний хөгжил сангийн эх үүсвэрийг бүрдүүлэх боломж бүрдэх аж. Харин үүнийг Оюу толгойгоос ирэх ашгаар нөхөх, цаашлаад 2012 оны 6 дугаар сард Төв банкнаас авсан зээлийг төлөх юм байна. Хэдийгээр бонд гаргах нь зөв боловч төсвийн ачааллыг нэмэгдүүлэх сул талтай гэдгийг төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн хэлж байсан юм. Бондын асуудлаар чуулганаар хэлэлцэгдэж эцсийн шийдвэр нь гарна. Эх сурвалж www.wikimon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hunii hugjliin munguu uguuchee, undur nastnuud tsagaan saraar ur hiij tsagaan sariig unguruusun, odoo ter ur ni huuteigee tailiisan ur boloodbn, chadahgui bj yah gej hudlaa amlasan huvalznuud ve, ene bondiig tsagaa oloogui ur bolloo gej bodjiin, uvliin huitend uy hiih gej bond gargadag bnaa, teneg tolgoinuud, altanhuyag maliin hiij bgaa ajil iimerhuul bj taarna daa zailuul chadvargui uhaan muutai erguu tolgoi
2012-12-12
zochin:
Ta nar bitgii tenegeeteed bail daa Ur taviad daraa ni ur huuhduud mini l urtei hocrono Ta nar ch hahuuliin munguu avaad zugtaad yavchihna
2012-12-12
uram:
er hun sanasandaa... zorigtoi hii.bolj bnashdee ta nar ihiig hiij chadnaa. uramtai baigaarai
2012-12-12
зочин:
чингэс бондын өрнөөс болж өдөрт л 270 сая төгрөгийн хүүг гадныханд төлнө гээд боддоо. хоёр өдөрт 540 сая буюу нэг сургууль цэцэрлэг барих дайны мөнгө байна шүү дээ. юу вэ. засгийн газар алаагүй үнэгний арьсыг авгайдаа авч өгөхийн үлгэрээр оюутолгойгоос орж ирэх ашигт дэндүү найджээ.
2012-12-12
ЗОЧИН:
чингэс бондын мөнгийг ингэж хоёр намын хоосон амлалт биелүүлэх гэж авсан бол монгол маш их алдагдал хүлээнэ. Арайчдээ ӨДӨР БОЛГОН ХҮҮНД УНАГААЖ БАЙГАА ЭНЭ БОНДЫН МӨНГӨӨР ИНГЭЖ ҮРГҮЙ ХАЛАМЖ ТАРААЖ ХЭЗЭЭ Ч БОЛОХГҮЙ ЭЭ. аРД ТҮМЭН ЧИНЬ ӨЛСӨЖ ҮХЭХ ГЭЭГҮЙ БАЙНА. АРД ТҮМЭН ЧИНЬ тА НАРААС ӨР НЭХЭЭД ТА НАРЫГ БАЙЖ СУУЛГАХГҮЙ БАЙНА УУ. үГҮЙ БИЗ ДЭЭ. ГАРЧ ИРСЭН ЗАСГИЙГ ЭХ ОРНОО ХӨГЖҮҮЛЭХ ШУДРАГА ЁСЫГ ТОГТООХ БАЙЛГҮЙ ГЭЖ АМ ДУУГҮЙ ХАРЖ ХҮЛЭЭЖ БАЙНА. ГЭТЭЛ ТА БҮХЭН ИНГЭЖ ҮРГҮЙ ХООСОН МӨНГӨ ЗАРЖ БАЙГАА ЧИНЬ ХАМГИЙН БУРУУ. АРД ТҮМЭН ТА НАРААС БҮТЭЭН БОСГОЛТЫГ Л ХҮЛЭЭЖ БАЙНА
2012-12-12
A:
Neg uildver barichij boldoggui yumuu
2012-12-11