
Италийн Пиза хотын нисэх онгоцны буудал дээр нэгэн өвөрмөц хэрэг явдал гарсан байна. Нэгэн нисэх онгоц ээлжит нислэгээ үйлдэх гэж байхад дотроос нь нэг зорчигч үсэрсэн аж.
Хэрэг явдал ням гарагийн өглөө Галилео Галилейн нэрэмжит нисэх онгоцны буудал дээр болжээ.
Онгоц хөөрөлт хийхээр нислэгийн зурвас руу явж байхад нэг зорчигч нисэхээ больсон юм уу аль эсвэл ямар нэгэн зүйлээс айсан уу, зорчигчдын нүдэн дээр арын хаалгыг онгойлгоод доош үсрэв.
Азаар “Шүхэрч Буниа” амьд үлджээ. Мань эр амиа хорлохыг бодоогүй нь ойлгомжтой. Эхлээд сайн эр онгоцны далавчин дээр унаад дараа нь амжилттай газарджээ. Энэ бүхэн онгоц хөөрөхөөс хэдхэн секундын өмнө болсон аж.
Тэр эрэгтэй маш шаламгай хөдлөсөн тул хүмүүс түүнийг зогсоож чадаагүй байна. Дүрэм зөрчигчийг газар дээр саатуулсан бөгөөд тэрбээр сэтгэцийн өвчтэй болох нь хожим тогтоогдов.
Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ