
Сонгуулийн хуулийн зөвшилцөх ажлын хэсгийнхэн мухардмал байдалд орсон гэхдээ эндээс гарах гарц байгаа гэдгийг МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин мэдэгдэж байсан.
Түүний гаргалгаагаар улстөрийн намууд зөвшилцөж чадахгүй бол УИХ-ын гишүүд бүх ашиг сонирхлоо орхин санал өгөх аргаар шийдэж болно гэсэн. Гишүүд аль хувилбарыг сонгохоор санал өгнө түүгээр 2012 оны сонгуулийг явуулах боломжтой олно.
Нийгмийн амьдрал, цаг үе үүнийгсонгуулийн тогтолцоог өөрчлөхийг шаардаж байгаа. Эргэж буцсан хуучинтай зууралдсан хэвээр байвал харин ч ард түмнээ басамжилсан, хувийн эрх ашгаа дээгүүр тавьсанд тооцогдоно гэх улстөрчид байна. Тэгвэл энэ долоо хоногт хуралдсан АН-ын бүлэг сонгуулийн тойргийг 48 бус 26-гаар явуулна гэсэн байр сууриа хатуу хадгалахаар болсон.
Өөрөөр хэлбэл хавар гэдийж хурал хаяж байсан туршлагаа дахин хэрэглэхэд гэмгүй гэв. Өмнө нь хэдэнтээ буулт хийн АН-ын бүлгийг шийдвэрийг хүлээн авч байсан МАН-ынхан ч энэ удаа дахин ярилцахаар болж байна. Тус намын Удирдах зөвлөл хуралдаж АН-ын бүлгийн шийдвэрийг дахин ярилцахад гэмгүй. Ирэх даваа гаригт бүлэг, Удирдах зөвлөл хамтран хуралдаад тойрог хуваах саналаа дахин гаргана гэжээ. Зөвшилцөх ажлын хэсгийнхний үзэж байгаагаар тойргоо хуваах, орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулах эсэх дээр саналаа нэгтгэж чадвал сонгуулийн бусад суудал шийдэгдсэн. Сурталчилгаа, санал хураалт, санал тоололт гээд зүйлүүд нь тодорхой болсон гэж байна. Өмнө нь Сонгуулийн хуулиа хэлэлцээд эцсийн хэлэлцүүлэг хийгээд батлах агшинд АН-ын бүлэг саналаа татан хэлэлцэхээс татгалзаж байсан.
Энэ гашуун түүхийг дахин давтахгүйн тулд хатуу үг хаяж гэдийчихээд байгаа тэднийг буулгах арга хайж байгаа бололтой. Мөн намуудын удирдлагаас зөвшилцөх ажлын хэсэгт зөвшилцлийг үр дүнд хүргэж, сонгуулийн хуулиа шинэчлэхийг үүрэг болгосон.
Ингэхдээ ямар ч ашиг сонирхолд автахгүй байхыг сануулсан гэх. Тэгэхээр ирэх долоо хоногт хуралдах МАН-ын бүлэг, Удирдах зөвлөлийн хуралдаанаас ямар шийд гарахаас зөвшилцөл нааштай эргэх эсэх шүийдэгдэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ