2012 он гэрэл зурагт
Гэрэл зураг түүх өгүүлнэ. Цаг хугацааг өртөөлөн өнгөрч буй 2012 онд дэлхий дахинд болж өнгөрсөн үйл явдал гэрэл зурагт ийн мөнхөрчээ. Уншигчид болон сэтгүүлчдээс хамгийн өндөр санал авч үйл явдлыг буулгасан гэрэл зургуудыг CNN агентлаг нэрлэжээ.
Биг Бэн цагны цамхгаас ёслолын буудлагаар эхлүүлсэн 2012 он. Айлчлан ирж байгаа шинэ оныг угтан ёслолын буудлага буудуулдаг уламжлал ёсоор орон орны нийслэл хотод буудсан буудлагаас хамгийн онцгой нь Лондон хотынх байсан.
Гэрэл гэрээгүй Сирийн нийслэл Дамаск дахь ерөнхийлөгч Башар аль-Ассадын зураг. Өчүүхэн гэрэлтэй сүүмэлзэх энэ зураг тэдэнд огтхон ч гэрэл гэгээ авчраагүй. Сирийн иргэний дайн эхэлсэн цагаас хойш 40 мянга орчим хүн амь насаа алдсан гэсэн аймшигтай тоо баримт бий. 2012 оны манай гаригийн эмгэнэл Сирид өрнөсөн, өрнөсөөр байна.
Норвегийн түүхэнд хар мөрийг үлдээж, олон хүний аминд хүрсэн Андерс Брейвикийн шүүх хурал. Тэрээр үйлдсэн гэмт нүглийнхээ төлөө 21 жилийн хорих ялаар шийтгүүлсэн юм. Өөрийгөө христийн төлөө зүтгэгч хэмээн үзэж байгаа тэрээр лалынхныг эсэргүүцэн халдлага үйлдсэн хэмээн мэдүүлсэн аж.
Энэ онд БНХАУ-ын дарга Ху Жинтао Энэтхэг улсад айлчлал хийсэн. Энэ үеэр хятадын бодлогыг эсэргүүцэгч түвдийн нэгэн иргэн өөрийгөө шатаан зулын гол болсон юм. Энэ жилийн хувьд хятадын нам төрийн бодлогын эсэргүүцэн 80 гаруй түвдүүд зулын гол болон амь насаа алдаж 2012 оны бараан сүүдэрт бичигдлээ.
Бирмийн сөрөг хүчний удирдагч Аунг Сан Сү Ки энэ онд улсынхаа нийгмийн амьдралд ихээхэн өөрчлөлт хийж улс төрийн тогтолцоонд эрс шинэчлэл хийсэн эмэгтэй. Тэрбээр ард иргэдийнхээ төлөө хүчтэй дуу хоолой нь болон гарч ирсэн цагаас эхлэн үндэсний баатрын хэмжээнд хүртэл олны талархлыг хүртжээ. Олон жилийн цэргийн харгис дэглэмээс ардчилсан улс болгож чадсан Аунг Сан Сү Кийн гавьяа 2012 онд тодоор бичигдэв.
Өмнөд Суданы дүрвэгсдийн хуаран. Энэ жил нийтдээ 500 мянга орчим хүн Суданаас Өмнөд Судан руу дүрвэн гарсан байна. Тэндхийн амьдрал нэн тарчиг байгааг НҮБ онцолсон юм. Өмнөд Судан манай гаригийн хамгийн отгон тусгаар тогтносон улс. 2012 онд улс орнуудын ам бүлийг нэгээр нэмсэн. Магадгүй энэ тусгаар тогтнол нөгөөх л байгалийн асар их баялгийн ар дахь их гүрнүүдийн тоглолтын хэсэг хэмээн шинжээчид үзэх нь ч бий.
Энэ онд сар хиртсэн тохиолдлоос Токио хотод хамгийн тод ажиглагджээ.
Ливан болон Сирийн дүрвэгч хүүхдүүд хамтдаа горхины усаар байлдаж байна. Үзэн ядаж, дайсагнагч ард түмнүүдийн үр сад тэд яг энэ цаг мөчид дайны хар сүүдэрт автаж, хэрхэн зовж байгаагаа умартан тоглож байна. Сирээс Ливан руу арван мянга орчим хүүхэд гэр бүлийн хамт дүрвэн гарсан байна.
Египетийн ард түмэн Мохамед Мурсиг ерөнхийлөгч болсон явдалд баярлаж үндэсний хэмжээний баяр тэмдэглэсэн. Энэ бол тус улсын хамгийн анхны ардчилсан сонгууль байсан юм. Гэсэн ч тус улсыг дарангуйлагчийн сүүдэр нөмрөхөд ойрхон бололтой.
2012 оны зуны олимп. Энэ гайхалтай үйл явдал энэ жилийн хамгийн сэтгэлд хоногшсон мөчүүдийн нэг байсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Олимпийн наадмын нээлтийн ажиллагааны ёслолын буудлагын энэ зурагнаас сайн сайхан, төрөлхтөний эв нэгдэл, даяаршил, аз жаргалын энерги мэдрэгдэж байна гэхэд хилсдэхгүй ээ.
Монголын элсэн манхныг хөндлөн туулж буй тэмээн хөсөгтнүүд. 2012 онд дэлхийг дэлдийлгэж, хөрсөн доорхи баялгаараа олон улсын харааг булааж байгаа Өмнийн говь.
Палестин болон Хамас бүлэглэлийн дайны галын зогсоох хэлэлцээ хийсний дараа палестины хөвгүүд баярлан хөөрч байна. Дайны босгон дээр ирсэн Газын зурвасын сөргөлдөөн аз болоход НҮБ, болон олон улс гүрэн, удирдагчдын хүчин чармайлтын ачаар хэлэлцээрийн ширээний ард эвээр шийдэгдсэн.
АНУ-ын зүүн өмнөд эргийг дайрсан Сэнди хар салхины дараа Нью-Йорк хот үеэр цохигдон 182 хүн амь насаа алдсан таагүй үйл явдлыг баталгаажуулсан гэрэл зураг. Америкийн түүхэнд томоор үлдэх асар хүчтэй хар салхийг ардчилсан гүрний ард түмэн даван туулж чадсан юм.
Газа хотод болсон аймшигт хэрэг. Израйлийн тагнуул хэмээн буруутгагдсан эрийг хөнөөж, хотын гудамжаар мотоциклоос чирж яваа дүр зураг гэрэл зурагт ч, дүрс бичлэгт ч бууж хүн төрөлхтөнийг хирдхийлгэж байлаа.
60 тэрбум ам.долларын хохирол дагуулсан Сэнди хар салхинд цохигдсоны дараа Нью-Жерси хотын дүр төрх ийм байдалтай харагдаж байсныг гэрэл зурагт буулгажээ
Энэ оны хамгийн их анхаарал хандуулсан үйл явдлаар АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийг нэрлэнэ. Ардчилсан намаас нэр дэвшсэн Барак Обама дахин сонгогдсон явдал нь мэдээж хэрэг оны онцлох үйл явдлын жагсаалтад дээгүүрт бичигдэх нь дамжиггүй.
Apple корпорациас худалдаанд гаргасан “iPhone5” ухаалаг гар утас борлуулалтаараа тэргүүлсэн нь 2012 оны нэгэн тэмдэглэлт үйл явдал. Дэлхий дахинаа борлуулалтаараа Токио хот тэргүүлсэн байна.
Роттердамын амьтны хүрээлэн рүү хүргэж буй бяцхан заан. Тэрбээр ээжийнхээ хамт төрөлх Танзани нутгаа орхин чингэлэгт ачигдан амьтны хүрээлэнд ирж буй нь энэ.
Их Британи Умард Ирландын ханхүү Чарли болон гүнгийн авхай Камилла нарыг хүлээн авах үеэр Норвегийн хүндэт харуул ухаан алдан унажээ. Энэ хүлээн авалтад бэлтгэн хоёр цагийн турш хөдөлгөөнгүй зогссон нь цэрэг ухаан алдах шалтгаан байжээ.
Митт Ромнигийн энэ хөргийг зурагчин Кристофер Андерсон буулгасан. Митт Ромни сонгуулийн кампанит ажлаараа Нью-Хэмпширт ажиллаж байх үеийн зураг. Нью-Йорк таймс сэтгүүлийн ярилцлаганд хамгийн анх хавсран оруулж байсан энэ зураг түүхийн чухал агшин, гайхалтай хөрөг болон үлджээ.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ