Улаанбаатарт 15-17 хэм хүйтэн байна

img

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн баруун, төв болон зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Сэлэнгэ, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 19-24 градус, Алтайн уулархаг нутаг болон говийн нутгийн өмнөд хэсгээр 2-7 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 15-17 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 19 градус хүйтэн, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ