Баянхошуу, Долоон буудлыг орчин үеийн хороолол болгож хөгжүүлнэ

img

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл,  Азийн хөгжлийн банкны Хот төлөвлөлтийн мэргэжилтэн Арнауд Хэкман нар өчигдөр "Нийслэлийн чадамжийг дээшлүүлэх техникийн туслалцаа", "Улаанбаатар хотын хот төлөвлөлтийн чадамжийг сайжруулах  нь"  гэсэн хоёр харилцан ойлголцлын хоёр санамж  бичигт гарын үсэг зуржээ. Азийн хөгжлийн банк нийт 700 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалтыг Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээг сайжруулах, гэр хорооллыг дахин төлөвлөхөд зориулан хийж байгаа бөгөөд 10 жилийн хугацаатай энэхүү төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж байна.  Эдгээр ажлыг эхлүүлэхэд зураг төвсийн ажлыг хийж гүйцэтгэхэд  зориулж 1,5 сая долларын буцалтгүй тусламжийг Японы ядуурлыг бууруулах сангаас өгөх юм. Азийн хөгжлийн банкны хувьд Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хотыг хөгжүүлэх, гэр хорооллыг найман дэд хэсэгт хувааж эхний ээлжид Баянхошуу болон  Сэлбэ буюу Долоон буудал, Чингэлтэй орчмын гэр хорооллыг хөгжүүлэхээр төлөвлөж хөрөнгө оруулахаар болсон байна. Ингэхдээ  Баянхошуу орчим дахин төлөвлөлтөд нийт 162 га газар, Долоон буудал Чингэлтэй орчмын 119 га газрыг хамруулан шинээр хөгжүүлнэ.  Төслийнхний тооцоолсноор эхний ажлууд ирэх оны 6 дугаар сараас хийгдэж эхлэх аж. 2020 он гэхэд Баянхошуу болон Долоон буудлын гэр хороолол бүрэн шинэчлэгдэж, гол замуудад үйлчилгээний төв, машины граж, орон сууц бүхий томоохон барилга баригдаж, төв хэсэгт таун хаусууд сүндэрлэж, инженерийн шугам сүлжээний ажлууд бүрэн хийгдэж дууссан байна гэж  Азийн хөгжлийн банкны хот төлөвлөлтийн мэргэжилтэн хэллээ. Гэхдээ эдгээр төлөвлөлт болон хөгжүүлэх ажлыг иргэний оролцоотой хийнэ гэдгийг онцолсон юм. Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэн зурсны дараа нийсэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулагчдад чин сэтгэлийн талархал дэвшүүлээд, Улаанбаатар хотын гэр хорооллынхны  амьдрах орчин, нөхцөлийг сайжруулж, хамгийн гол нь амьжиргааны төвшинг дээшлүүлэхэд асар их нөлөө үзүүлэхүйц энэхүү төслийг боловсруулан санхүүжүүлж байгаа нь түүхэн үйл явдал юм гэж онцлон тэмдэглэсэн байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

100 ailasa ehley dargaa!
2012-12-12
ter 100 ailaasaa ehleechee dargaa!
2012-12-12
ehleed doldugaar horoololoosoo ehelvel unend niistene biz dee.haa baisan doloon buudal bayn hoshuu ve.ydaj gandan nogoon nuur televiz edgeer gazaruudiig ehelj hiih hergetei shuu dee.dolgoon nuuriin ard tal 100 ail geh met gazruudaa hamgiin turuund hiivel unend niitsene shuu batuul dargaa.ta zasag darga bolohoosoo omno gazar hodolgoon baiguulaad yavaad baisan ter cnini bgaa yu.olon hun huleeh uldelee.
2012-12-12
mongol:
Монголчууд минь одоо л нойрноосоо сэрж эхэлж байна даа. Хүмүүсийн амьдрах орчин нөхцөл нь сайжраад эхлэхээр нийгэмд хандах хандлага , эх орноо гэсэн сэтгэл нь ч нэмэгдэнэ. Бусад зүйлд санаа тавих нь ихэснэ. Харийнханд хэдий болтол дээрэлхүүлэх вэ дээ. Гадагшаа боолын хөдөлмөр эрхлэх гэж ,байрны мөнгө олох гэж амьдралаа үрэн ..... Ядаж л утаа униаргүй болох байх.
2012-12-12
хүн:
Тэнд тендерт орж нэг цодойгаад гарая байз Сайхан мөнгө үнэртэж байнө Хахууль өгч таараа та нар барьж чадахгүй өмдөндөө шээж л таараа ха ха ха
2012-12-12
Гэрэл наран:
МАХгар МАХнуудын даргатай хороог 2016 оноос эхлэх саналтай байна.Шударга БАяр ЭНх нарын холбоо
2012-12-12
чи харж чадахгүй маргааш үхнэ за
2012-12-12
хурдлаарай. үхэхээсээ өмнө үзий
2012-12-12
Харагдаач
2012-12-12
чи харж чадахгүй маргааш үхнэ за