Павел Яблочков цахилгаан “лаа” бүтээжээ

img

1875 оны арванхоёрдугаар сарын 12-нд оросын инженер Павел Яблочков “цахилгаан лаа” хийжээ. Тэр өөрийн шинэ бүтээлийг 1876 оны дөрөвдүгээр сарын 15-нд Лондон хотод болсон  физикийн багаж хэрэгслийн үзэсгэлэн дээр үзүүлсэн байна. Яблочковын лааны амжилт бүхий л хүлээлтийг давж гарчээ. Лаа худалдаанд гарч, асар  олон тоогоор борлогдох болсон байна. Лаа бүр 20 копейкийн үнэтэй байсан бөгөөд цаг хагас асдаг байжээ. Энэ хугацаа дуусахаар дэнлүүнд шинэ лаа тавихад хүрдэг байсан байна. Дараа нь лааг автоматаар сольдог дэнлүү хийжээ. 1877 оны хоёрдугаар сард Луврийн дэлгүүрүүдийг цахилгаанаар гэрэлтүүлсэн байна.  Дараа Яблочковын лаанууд дуурийн таетрын өмнөх талбайд ч асдаг болжээ. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ