
Олон улсын теннисний холбоо буюу ITF 2012 оны шилдгүүдээ тодрууллаа. Энэ жилийн шилдэг эрэгтэй тамирчинаар Сербийн Новак Жокович, эмэгтэйгээр АНУ – ын Серена Уилъямс нар шалгарлаа. 25 настай Н.Жокович энэ жилийн Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлж, US Open болон Ролан Гарросын финалд шалгарсан мөн ATP – гийн Мастеруудын шилдэг 8 теннисчин оролцсон тэмцээнд түрүүлсэн амжилтаараа шилдэг болжээ.
Харин С.Уилъямс Олимпийн наадмын алтан медалийг анх удаа хүртэж, Уимблдон, US Open болон WTA -гийн шигшээ тэмцээнд түрүүлсэн сүрдмээр амжилтаараа шилдгээр шалгарсан байна.
Шилдэг теннисчидийн шагналыг 2013 оны 6 сарын 4 – нд Парист эхлэх Ролан Гарросын үеэр гардуулахаар болжээ.
Б.Төр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ