3.5-аас дээш магнитудын газар хөдлөлт 13 удаа бүртгэгджээ

img

Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар энэ оны эхний 11 сарын байдлаар аюулт үзэгдэл, осол манай улсад 3776 удаа гарчээ. Үүний улмаас 226 хүн амь насаа алдаж, 12.3 мянган толгой мал, амьтан хорогджээ. Харин объектын түймэр 3258, ой, хээрийн түймэр 229, гол, нуурын усанд хүн унасан осол 102 , аадар бороо, үерийн үзэгдэл 34, мал, амьтны халдварт галзуу өвчин 32, бичил уурхай, нурангины осол 26, хүчтэй салхи, шуурга 22,  аянгын үзэгдэл 16, малын халдварт боом өвчин 14 удаа, 3.5-аас дээш магнитудын газар хөдлөлт 13, химийн хорт бодисын алдагдалтай холбоотой ослын дуудлага 11 удаа бүртгэгдсэн. Аюулт үзэгдэл, ослын улмаас 91.9 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ