Обама Сирийн сөрөг хүчний эвслийг хүлээн зөвшөөрөв

img

АНУ албан ёсоор Сирийн сөрөг хүчний эвслийг хүлээн зөвшөөрч “Хүлээн зөвшөөрөгдсөн бүрэн эрхтэй сөрөг хүчин” хэмээгээд "Сирийн ард түмний байгуулсан эвсэл" мөн гэсэн тухай АВС агентлаг дамжуулж байна. Сөрөг хүчний тухайд АНУ-ын ерөнхийлөгч “Хангалттай олныг хамарсан, удаан хугацааны туршид бодож төлөвлөсөн ард иргэдийн төлөөлөл болж чадсан” гэж хэлсэн байна. Ерөнхийлөгч Обама энэ  зуурт “Дайн байдааныг дэмжиж байгаа хэрэг биш, харин тэнд мартагдсан хүний эрх, эрх чөлөөний асуудлыг яаравчлан шийдвэрлэхийн тулд сөрөг хүчинг хүлээн зөвшөөрч байгаа. Энэ шийдвэр бол маш их хариуцлагын дор гаргасан  шийдвэр” хэмээн хэлсэн юм. Түүний энэ алхмыг Англи болон Европын холбоо шийдвэрлэх чухал  алхам болсон хэмээн мэдэгджээ. Өнгөрсөн 18 сарын турш 40 мянгай гаруй хүний амь насыг уландаа гишгэсэн ерөнхийлөгч Башар аль-Ассадын эсрэг сөрөг хүчнийг ийнхүү том гүрнүүд хүлээн зөвшөөрч эхэлж байна. Сөрөг хүчнүүд дэмжигдсэнээр Сирийн хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж, тэдний аюулгүй байдлыг сахин хамгаалах юм. Түүнчлэн АНУ-ын зүгээс сөрөг хүчнийг хүлээн зөвшөөрсөн энэ явдал босогчдын дэмжиж байгаа хэрэг биш гэдгийг санууллаа. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ