
Портландын Оринган хотын Клакамас их дэлгүүрт үл таних этгээд гал нээж хоёр хүний аминд хүрч улмаар өөрийгөө хороосон хэрэг гарчээ. Дэлгүүрт байсан хүмүүсээс шархдаж гэмтсэн хүн цөөнгүй байгаа юм. Тэднээс нэг нь нэлээд хүнд шархтай эмнэлэгт хүргэгдсэн байна. Дуудлагын дагуу цагдаагийнхан болоод түргэн тусламжийнхан ирэхэд их дэлгүүр доторхи хүмүүс газарт хэвтэн нуугдсан байдалтай байжээ. Буудалцаан орон нутгийн цагаар өчигдөр 15.30 цагийн орчимд гарчээ.
Зул сарын баяр болох гэж байгаа энэ үед их дэлгүүрт худалдан авагч нар их байсан аж. Гал нээсэн этгээд долоон удаа буудсан бөгөөд дэлгүүрийн хоёрдугаар давхраас хүнсний тасаг руу чиглэн гал нээж эхэлжээ. Цагдаа нар гал нээсэн этгээдийг хэн болохыг таних ажилдаа орсон байна. Чухам ямар шалтгаанаар их дэлгүүрт энгийн иргэд рүү гал нээх болсон шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа юм байна.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ