Тэнгэрээс унасан хүн хэн болох нь тодорхойгүй байна

img

Цагдаагийнхан нас барсан африк  эрийн хэн болохыг тогтоож чадаагүй  л байна Африк эр  Лондон хотын захын дүүргийн оршин суугчдын чухамхүү толгой дээр унажээ. Түүний цогцосыг бүр есдүгээр сарын 9-нд олсон байна. Эхлээд цагдаа нар хүн амины хэрэг гарчээ хэмээн сэжиглэж байсан  ч,  “Хитроу”-гийн нисэх буудлаас хөөрч байгаа болон газардаж буй  нисэх онгоцууд дээгүүр нь өнгөрдөг нам гүмхэн Мортлейк дүүргийн хувьд огт байж болом гүй явдал болжээ. Энэ  эр өндрөөс унаж үхсэн байх гэж сүүлд нь цагдаа нар үзсэн байна. Энэ нь тайван амьдралд дассан эндхийн оршин суугчдыг цочирдуулжээ. Мөрдөн шалгах ажил  гурван сар үргэлжилсэн ч,  британийн цагдаа нар болсон явдлыг учрыг олж чадаагүй байна. Нисч байгаа нисэх онгоцноос унасан нууц цагаачийн хэн болохыг тодруулж чадаагүй ажээ.  Унасан нөхцөл байдлыг ч тогтоож чадаагүй байна. Нисч яваа нисэх онгоцноос унах гэдэг  тийм ч амархан  биш юм. Амь үрэгдсэн тасалбаргүй зорчигч Ангол улсынх байсан байх гэж хэв журам сахилагчид таамаглаж байна. Цогцост үзлэг хийсний дараа цагдаа нар түүний хөргийг зуржээ . Аман зураг болон зүүн м өрөн дээрх шивээсийг ашиглан, 20-30 орчим насны африк эрийн хэн болохыг тогтоож чадна байх гэж хэв журам сахиулагчид найдаж байжээ. Энэ зорилгоор тэд Анголын эрх баригчдад ч хандсан бөгөөд амь үрэгдсэн хүнээс энэ орны бэлэн мөнгө гарсан байна. Гэвч тэнгэрээс унасан цагаачийн тухай ямар ч мэдээлэл олж чадаагүй аж. Эмч нар болон цагдаа нарын хэлснээс үзвэл, нисэх онгоцноос унасан африк эр бүр газардахаасаа өмнө нас барсан байжээ. Ингэж “туулайчлагчид”  нисэх онгоцны дугуйны хөндийд  орон аялдаг бөгөөд энд  температур  цельсийн хасах 50 градус хүртэл  буурч болдог байна. Тиймээс тэр ердөө л хөлдөж үхсэн  байж болох талтай. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ