Нийслэлийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болно
Нийслэлийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр Монголын хүүхдийн ордоны хурлын танхимд 14.00 цагт болно. Шуурхай зөвлөгөөнд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд, төсөвт байгууллагуудын удирдах ажилтнууд оролцож, нийслэлийн нийгэм эдийн засгийн зорилт, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ажлын уялдаа холбоог сайжруулах талаар зөвлөлдөнө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ