Пуужингийн асуудлаар НҮБ ээлжит бус хурал зарлав

img

Өнөө өглөө Хойд Солонгос орон нутгийн цагаар өглөөний 09:49 цагт хөөргөсөн алсын тусгалтай пуужингийн туршилтын харвалтыг хийсэн нь олон улсын анхаарлыг хандуулах хамгийн чухал үйл явдал байлаа. “Ёнхап-ын мэдээлснээр пуужингийн эхний хэсэг Өмнөд Солонгосын Хойд Желло дүүргийн нутаг Бёнсан-бандотай хил залгах Шар тэнгист унасан байна. Харин Японы Засгийн газраас пуужин тус улсын Окинава арлын дээгүүр 10:01 цагт өнгөрсөн бөгөөд салсан хэсэг нь Филиппиний тэнгист унасан хэмээн мэдээлж байгаа юм. Пуужин хөөргөсөн тухайд олон улс эсэргүүцэлтэй хандаж байгаагаа илэрхийлж байна. Хамгийн түрүүнд эсэргүүцлийн мэдэгдэл хийсэн улс нь Япон. Тэд Хойд Солонгосын пуужин харвасан үйлдлийг олон улсын харьцааг хурцатгах үйлдэл хэмээн мэдэгдэж байна. “Хойд Солонгос бол дэлхийн улс. Тийм атал дэлхийн улс гүрнүүдийг түгшээсэн ийм үйлдэл хийх нь зүйд нийцэхгүй” гэж тус улсын Аюулгүй байдлын хорооны дарга Осаму Фужимура мэдэгдсэн байна. Харин Өмнөд солонгосчууд энэ явдалд мөн л таагүй байр сууртнаас  хандаж байна. Өмнөд Солонгосын Ёнхап мэдээллийн агентлагийн түгээснээс үзвэл Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Мун Бак одоо улс төрийн нууц төвшний хуралдааныг Засгийн газар болоод Аюулгүй байдлын зөвлөлийн дунд зохиож байна. АНУ ч энэ асуудалд сөрөг байр суурьнаас хандаж байгаа бөгөөд “Хойд Солонгосын энэ үйлдэл Ази тивийн хэмжээнд маш хурцадмал байдлыг үүсгэж орхив. Үүнийг олон улсын хамтын нийгэмлэгийн байгууллагууд анхааралдаа авна гэдэгт найдаж байна” хэмээн мэдэгдсэн байна. Дэлхийн бусад орнуудын мэдээлж байгаагаар “Их-20” уулзалтыг оноос өмнө хуралдуулж магадгүй байгаа юм. Харин өнөөдөр НҮБ-ын аюулгүйн зөвлөл ээлжит бус хурлаа зарлаад байгаа аж. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ