Гүүр нурж 14 хүн амь эрсдэв

img

Өмнөд Африкт хүчтэй аадар  бороо орж гүүр нуран арван дөрвөн хүн амиа алдсан тухай тус улсын  албаны эх сурвалж мэдээлснийг ВВС агентлаг уламжилж байна. Зүүн бүсийн Пумаланга аймгийн нутагт болсон энэ ослын үеэр тус гүүрэн дээгүүр явж байсан таван машин онхолдсон байна. Энэ гүүр Эмерло болон Лотайр хотыг холбодог томоохон гүүр байсан аж. Цаг агаарын өөрчлөлтөөс болоод голын урсац багассан байсан ч аадаар борооны дараах үерээс болж гүүр нурсан гэж аврах албаныхан хэлж байгаа. Өнгөрсөн долоо  хоногийн сүүлчээр Өмнөд Африкийн  ихэнх бүс нутагт хүчтэй аадар бороо орсон байна. Э.Мөнхнасан  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ