
Кембрижийн гүнж Кейт Миддлтон бие давхар болсоноосоо хойш хордлого өгч биеийн байдал нь таагүй байгаа. Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр гарсан хэрэгтэй холбогдуулан түүний сэтгэл санаа ч сайнгүй байна гэж тэрбээр хэлсэн байна.
Хэдийгээр оны сүүлээр олон гайхалтай үдэшлэг, хүлээн авалт, ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болдог ч энэ бүхэнд ихэнхд нь оролцож чадахгүй гэдгийг бас мэдэгдээд байгаа юм. Гүнжийн оролцоно хэмээн төлөвлөж байсан хамгийн эхний арга хэмжээ нь Лондон хотноо зохион байгуулагдах улаан хивсний ёслол байсан юм. Гэхдээ тэрбээр энэ арга хэмжээнд оролцох боломжгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна.
Гэдсэнд байгаа хүүхдээ томортол Кейт элдэв арга хэмжээнээс зайлсхийх бодолтой байгаа бололтой. Тэрээр энэ өдрүүдэд гэртээ байж амарч, өөртөө анхаарал тавьсан нь дээр гэж үзэж байгаа гэнэ.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ