
БНХАУ-ын Бээжин хотноо арванхоёрдугаар сарын 12-19-нд Дэлхийн оюуны спортын наадам явагдаж байна. Тэмцээнд дэлхийн шилдэг 16 даамчин хүрэлцэн очсон байгаа бөгөөд эхний өдөр блиц төрлөөр өрсөлдөх юм.
Монгол Улсын гавьяат тамирчин, олон улсын их мастер Д.Эрдэнэбилэг эхний тавилуудад тааруухан тоглож байсан ч дэлхийн аварга Г.Валнеристай хайнцаж, улмаар аравдугаар тавилдаа дэлхийн 10 удаагийн аварга, даамны амьд домог А.Чижовыг хожин шуугиан дэгдээгээд байна.
Энэ тухай Азийн даамны холбооны ерөнхийлөгч Ч.Бат-Эрдэнэ мэдээлэв.
М.Бүүвэй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ