
Энэ сарын 06-ны өдөр Хилийн 0168 дугаар ангийн хариуцсан хилийн зурваст Дорноговь аймгийн харьяат иргэд болох Д.Батзангиа, Ш.Сүхбаатар, А.Мэндбат, Б.Баатарчулуун нар “Ланд-105” маркийн машинтайгаар зөвшөөрөлгүй хил нэвтрэн хилийн манаанд саатуулагджээ. Заставын тусгай томилгоот бүлэг саатуулагдсан иргэдийг шалгахад, эдгээр иргэд идэшний мал авахаар айлд хоноод өглөө нь малын хотны ойролцоогоос хоёр чоно гарч зугтахад хөөж яваад саатуулагдсанаа хүлээсэн байна. Тэдэнд зохих журмын дагуу мөнгөн торгууль ногдуулжээ. Энэ мэт ан хийх зорилгоор болон санамсар болгоомжгүйгээсээ хилийн дэглэм зөрчиж байгааг Хил хамгаалах Ерөнхий газраас сэрэмжүүлж байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ