Бионси 50 сая ам.долларын гэрээ хийв

img

Поп дива Бионси энэ онд бяцхан охинтой болж уран бүтээлийн  ажлаа түр завсарлаад байсан. Тэрээр ирэх  оноос эргэн  уран  бүтээлдээ орохоор зэхэж байгаа хэмээн мэдэгдсэн. Тэрээр ирэх онд аялан тоглолт төлөвлөж байгаа бөгөөд түүний тоглолтын томоохон ивээн тэтгэгчээр Pepsi компани ажиллахаар болсон аж. Бионси Pepsi-тэй 50 сая ам.долларын  гэрээ байгуулан сурталчилгаанд тоглохоор болжээ. Хэд хэдэн төрлийн пэпси ундааны сурталчилгаанд тоглох бөгөөд эхний сурталчилгаагаа  цацаж эхэлсэн байна. 2003 оноос хойш Бионсид сурталчилгаанд тоглох санал тавьж байсан бөгөөд анх удаа хамтарч байгаа нь энэ  ажээ. http://youtu.be/eY0tRELIdJU Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ