Хөлбөмбөг: Солилцоо, наймааны шуум

img

Football Rumor Mill – д бичсэнээр “Ливерпуль” клуб Украины шигшээ болон “Динамо” Киевийн 27 настай довтлогч Артем Милевскийг сонирхож байгаа юм байна. А.Милевский нутгийнхаа лигийн 15 тоглолтонд оролцсон ч одоогийн байдлаар ганц ч гоол хийгээгүй байна. The Guardian – д бичсэнээр “Ливерпуль” клуб “Чэлси” – гээс Д.Старрижийг 18 сая, “Блэкпуль” – ийн Том Инсийг 6 сая паундаар авахаар тохиролцсон гэж бичжээ. Испаний La Sexta сэтгүүлд  бичсэнээр “Реал” Мадридын хаалгач Икер Касилъяс өөрийн хөлбөмбөгийн замналаа АНУ – д өндөрлүүлэхийг хүсдэг гэсэн байна. Тэрбээр эзэн хааны багийн төлөө 647 тоглолт хийгээд байгаа билээ. Францын “ПСЖ” клуб “Арсенал” – ын 29 настай хамгаалагч Бакари Санъяагийн төлөө 9,5 сая евро санал болгосон байна. “Чэлси” – гийн домгуудын нэг Ж.Зола “Угсаатнуудыг“ удирдах хүсэлтэй явдаг гэдгээ Sky Sports – д ярьжээ. Ж.Зола одоогийн байдлаар “Уотфорд” хэмээх даруухан клубын менежерээр ажиллаж байгаа билээ. “Манчестер Юнайтед” Тео Волкоттын төлөө өрсөлдөөнд нэгдлээ. Тэд Нанигаар солих саналыг “Арсенал” – д тавьсан байна. Испаний Marca – д бичсэнээр “Атлетико” Мадридын довтлогч Р.Фалькао Эзэн хааны багт ирэхэд ойрхон болсон гэж мэдээлжээ. Тэд Р.Фалькаод улирлын 7 сая еврогийн цалин өгөхөөр тохиролцсон гэжээ. “Барселона” өөрийн довтлогч Давид Вильяд гэрээгээ сунгах санал тавьсан ч тэрбээр өөрөө зөвшөөрсөнгүй. Учир нь түүнийг гарааны бүрэлдэхүүнд тогтмол гаргахгүйтэй холбоотой гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ