
Хууль сахиулахын их сургуулиас маргааш 11.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлажээ. Хэвлэлийн бага хуралд тус сургуулийн захирал цагдаагийн хурандаа Р.Чингис, Сургалт эрхэлсэн дэд захирал бөгөөд сургалтын бодлогын газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Гантөмөр, Эрдэм шинжилгээ эрхэлсэн тэргүүн дэд захирал бөгөөд хүрээлэнгийн захирал, хурандаа Ц.Цэрэндорж нар оролцох юм байна. Цагдаагийн хурандаа Р.Чингисийн хувьд Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байгаад Хууль сахиулахын их сургуулийн захирлаар томилогдон ажиллаад хоёр сарыг үдэж байгаа билээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ