Challenge cup-2014 тэмцээний урьдчилсан шатанд монголын хөлбөмбөгийн шигшээ баг тоглоно
Монгол Улсын хөлбөмбөгийн шигшээ багийн Challenge Cup тэмцээнд оролцох хуваарь гарлаа. Манай өрсөлдөгчөөр Лаос, Афганистан, Шри-Ланка улсын шигшээ багууд нэрлэгдэж байна. 2014 оны Challenge Cup тэмцээний урьдчилсан шалгаруулах тэмцээнд 20 баг оролцохоор болсон бөгөөд Малайзын нийслэл Куала-Лумпур хотноо болсон сугалаанд 4, 4-өөрөө 5 хэсэгт хуваагдан тоглохоор болжээ. Үүнд:
А хэсэгт:
Хэсгээс тэргүүлсэн 5 баг дээр нэмэгдэн, 2 дугаар байрын хамгийн сайн үзүүлэлттэй 2 баг, 2014 оны Challenge Cup тэмцээнийг зохион байгуулах эзэн баг Мальдивын шигшээ багууд аваргын төлөө өрсөлдөх юм.
Монголын шигшээ баг 2013 оны 3 дугаар сарын 02, 04, 06-ны өдрүүдэд Лаос улсад урьдчилсан шатны тоглолтуудаа хийнэ.
Монголын хөлбөмбөгийн шигшээ баг анх 2009 оноос оролцож эхэлсэн түүхтэй.
Challenge Cup тэмцээнд оролцож байсан үзүүлэлтүүд:
СHALLENGE CUP 2010
2009/04/07 МАКАО – МОНГОЛ 2:0
2009/04/14 МОНГОЛ – МАКАО 3:1
СHALLENGE CUP 2012
2011/02/09 ФИЛИППИН – МОНГОЛ 2:0
2011/03/15 МОНГОЛ – ФИЛИППИН 2:1 /Филиппиний баг 3 дугаар байр эзэлжээ/
СHALLENGE CUP 2014
2013/03/02 ЛАОС – МОНГОЛ ?
2013/03/04 МОНГОЛ – АФГАНИСТАН ?
2013/03/06 ШРИ-ЛАНКА – МОНГОЛ ?
Монголын шигшээ баг өмнө нь 2001 онд Азийн Аварга Шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тэмцээнд Лаосын шигшээ багтай БНСУ-ын нийслэл Сөүл хотноо өрсөлдөн 2:1 харьцаатайгаар хожигдож байсан. Бусад багуудтай нь өмнө нь өрсөлдөж байгаагүй байна.
Эх сурвалж : www.the - mff.mn- Мянмар
- Энэтхэг
- Тайвань
- Гуам
- Киргизстан
- Тажикстан
- Пакистан
- Макао
- Лаос
- Афганистан
- Шри-Ланка
- Монгол
- Непал
- Палестин
- Бангладеш
- Хойд Мариани
- Филиппин
- Туркменстан
- Камбодж
- Бруней
СЭТГЭГДЭЛ БИЧИХ