“Монголтой танилцахуй” өдөрлөг болов

img

Австри Улсаас бусад орнуудтай харилцах харилцааг  улс төр, эдийн засаг, соёл, спорт, аялал жуулчлалын салбарт хөгжүүлэх, өргөжүүлэх зорилго бүхий үйл ажиллагаа явуулдаг Австрийн “БСС нийгэмлэг”-тэй хамтран Монгол Улсаас Австри Улсад суугаа ЭСЯ өчигдөр  “Монголтой танилцахуй өдөрлөг”-ийг Вена хотноо зохион байгууллаа. Тус өдөрлөгийг Элчин сайд Ж.Энхсайхан нээн, Монголын улс төр, эдийн засгийн өнөөгийн байдал, эдийн засгийн өсөлтийн талаар мэдээлэл хийж, Австрийн бизнесийнхнийг Монголд хөрөнгө оруулж, хамтран ажиллах боломж байгааг танилцуулав. Өдөрлөгийн арга хэмжээнд Монголтой хамтран ажиллах сонирхолтой Австрийн компаниуд оролцсон бөгөөд тэд өөрсдийн үйл ажиллагааны талаар мөн танилцууллаа. Чехэд үйл ажиллагаа явуулдаг ардын урлагын “Дүнжингарав” хамтлаг  энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирж ая дуугаа өргөн, сурагч Э.Энхжин төгөлдөр хуурын аяз эгшиглүүлсэн нь олны сонирхлыг ихээр татав.  Ийнхүү “Монголтой танилцахуй өдөрлөг” нь монголын эдийн засгийн нөхцөл байдлын талаар Австрийн иргэдэд мэдээлэл өгсөн, үндэсний соёл урлагаа сурталчилсан арга хэмжээ боллоо хэмээн ГХЯ-наас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ