Улаанбаатарт 10-15 хэм хүйтэн байна

img

Өдрийн цаг агаарын урьдчилсан мэдээ: 2012 оны 12 дугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэлхцаг агаарын урьдчилсан мэдээ:Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Сэлэнгэ, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 16-21 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 13-15 градус хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 23 градус хүйтэн, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ