Тангараг, тонгорог болжээ

img

Таван гишүүний тангараг өргөнө гэдэг лөөлөө боллоо. Улс төрийн намууд тэр дундаа ялсан АН, ялагдсан МАН хоёр бие биенийхээ эсрэг тонгорог хурцлаад суучихлаа. УИХ-ын гишүүний тангараг гэдэг уг нь намуудад хамаа байхгүй Монгол улсынхаа язгуур эрх ашгийг хамгаалж түмний төлөө зүтгэхээ илэрхийлэх өчиг. Нэгэнт л сонгуулийн Ерөнхий хороо УИХ-д суух бичиг бариад ороод ирвэл эрхэм гишүүдээс асуугаад, зөвшөөрүүлэх гэж, маяглаад байх шаардлагагүй юм. Тангаргаа өргөөд л танхимд ороод суучихмаар. Тэр бүү нэр дэвшүүлсэн намууд  юуны хамааралтай. Намуудын жагсаалтаар орох гишүүний хувьд бүүрч амархан. Жагсаалт сонгуулийн ерөнхий хороонд байгаа. МАН-ын суудалд жагсаалтаар Д.Сарангэрэлийн нэр байгаа, Шударга ёс эвслийн хувьд Ц.Оюунбаатарын нэр байгаа. Өвөрхангайн хоёрын хувьд Г.Батхүү, Д.Зоригт хоёрыг УИХ-д суулгах шийдвэрээ шүүх гаргасан. Тэртээ тэргүй сонгуулийн хуулинд эцсийн шийдвэрийг шүүх гаргадгаас хойш бид илүү санал авсан гэж гүрийгээд хэрэггүй л байхгүй юу. Арвин гишүүнийг нам нь зөвшөөрөхгүй ад үзээд байна. Д.Арвинг Ардын нам нь дургүйцсэн ч ард түмэн сонгосон тул тангаргийнхаа бичигт гарын үсэг зураад л ороод суучихаж болно доо. МАН-ынханыг харвал хэзээ ч тангаргийг нь өргүүлэхгүй. Ер нь намуудын ард түмнийхээ төлөө гэсэн тангараг хоорондын өрсөлдөөнд тонгорог болж төрийг гацааж байна. Ер нь нэг сонгуулиар ганц хоёр сар, жилийн ялгаатай. Түүнээс эрх зүйн хувьд тэгш эрхтэй. Эхний тангараг өргсөн гишүүд дараагийн тангараг өргөх гишүүдийг хориглох заалт хуульд байхгүй. Эргүүтсэн мал ч ижил нэгнээ сүргээсээ хөөдөггүй биз дээ. Тангараг нь тонгорог болсон намууд УИХ-ын  гишүүний бүрэн эрхийг хориглох зөвшилцөх ёсгүй. УИХ-ын дарга танилцуулаад л тангарагийн бичигт гарын үсэг зураад л болоо бишүү. Г.Дашрэнцэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Boogii:
Mongold ardchilal dahin serj baigaag haruulj chadlaa. AH ard tumen itgej baina shuu dee?
2012-12-15
hehe:
Монголд л ийм тэнэг ёс байдаг байх түрүүлж гишүүн болсондоо дараа нь гишүүн болж байгаа нь тангараг өргөдөг хахаха энийгээ болих хэрэгтэй
2012-12-13
bathuu ichij yavaasai da, 2 nam naimaa hiichihej odoo chinzorig orj irne
2012-12-13
456:
Оуюнбаатарыг талбай дээр ард олны өмнө төрийн сүлдэнд нь тангарагыг нь өргүүл, шударга үнэний төлөө явуул, АН-д ч элсүүлсэн ч яадагийн!
2012-12-13
үнэн:
Тэртэй тэргүй хульхи худалч юмнууд худал маяглаж жүжиг тавьдаг болохоос хэзээ хэн нь өргөсөн тангарагтаа үнэнч байж юү гийгүүлснийг баталж гаргах хүн байна уу? Баталж нотолж чадах юм бол ерөнхийлэгч болгохын төлөө 4 жил зөвхөн тэр хүнийг сурталчилж СБ талбай дээр хэвтэе Байхгүй ш дээ хульхи хужаагийн бөгсний алчуур 76 хүний оронцогуудаа Та нараас ой гутаж байна. Та нараас монголын ард түмний уй гашуу нулимас үнэртэж байна
2012-12-13
yostoi ah-iin tagjiisan xeden novshiin xoshnogo doloogch...
2012-12-13
Ardchilalhuu:
Mongold unen yum bhgui boljee.Saihan yaridag, hudal heldeg hun ih osoh boljee.Odoo dund surguuliin hotolbort hen sain hudlaa yarih be gesen hicheel ordog bolmoor bn.tegbel ardiin huuhduud deeshee yabah bh da.20 jil uunii toloo yabsan gej uu
2012-12-13
99:
tun zow bichsen bna daa
2012-12-13
yostoi ah-iin tagjiisan xeden novshiin xoshnogo doloogch...
Битгий шаа ардчилсан намын бууны нохой минь
2012-12-13
Unen ug
2012-12-13
яг зєв
2012-12-13