Путин улс төрийн тэмцлийн дүрмийг томъёолов

img

Оросын ерөнхийлөгч Владимир Путин Холбооны хуралд танилцуулсан илгээлтдээ  өөрийн баримталж буй бодлогын  үндсэн зарчмуудыг дурдав.  Илтгээлтийг телевизийн “Россия 1” сувгаар шууд нэвтрүүлсэн юм. Путин салан тусгаарлах үзэл, үндэсний үзлийг улс төрийн амьдралаас хасахыг шаардаад, дотоод бодлогод хөндлөнгөөс оролцох нь байж болшгүй юм  гэж хэлэв. Хуулийн хүрээнд ажиллаж байгаа улс төрийн тэр хүчинтэй л яриа хэлцээ хийх боломжтой гэдгийг тэр мэдэгдээд, бүх намд олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглах боломж хангаж өгөхийг  төр эрмэлзэх болно гэж дурдав. ”Улс төрийн өрсөлдөөн бол  улс орны хувьд маргаангүй ашигтай зүйл. Ингэхдээ бид улс төрийн  шударга өрсөлдөөний нэг ёсны дүрмийг томъёолох хэрэгтэй” гэж ерөнхийлөгч тэмдэглэсэн байна. “Өөрсдийн шаардлагыг соёлтой аргаар дэвшүүлж, үндэслэлийг нь соёлтой тайлбарлан, томъёолж, хуулийн хүрээнд л хамгаалж байгаа улс төрийн тэр хүчинтэй л  мөн тийм соёлтой яриа хэлцээ хийх боломжтой юм” гэж тэр хэлэв. Ерөнхийлоөгч ардчиллын тухай ярихдаа, Оросын ардчилал бол “гаднаас бидэнд тулгасан  стандартыг хэрэгжүүлэх” биш, харин “ард түмний өөрөө удирдах ёсны өөрийн гэсэн уламжлалтай” чухамхүү оросын ард түмний  эрх мэдэл мөн” гэдэгт ерөнхийлөгч анхаарал хандуулав.  Ардчиллын ойлголтод төр, засгийг сонгох боломж төдийгүй, түүнийг хянах боломж багтдаг юм гэж Путин хэлэв. Хилийн чанадаас мөнгө авдаг хүн Орост улс төрч байж болохгүй гэж тэр тэмдэглэв. Сүүлд нь ерөнхийлөгч улсын думийн сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахад буцаж орох санааг дэмжээд, сонгуулийн тойргуудын хилийг бас тодорхойлох хэрэгтэй гэж тэмдэглэв.  Улс төрийн эвслүүдийг сэргээх тухай асуудлыг тусад нь хэлэлцэхийг тэр санал болгов. 2012 оны арванхоёрдугаар сарын 12-нд Холбооны хуралд танилцуулсан илгээлт нь Путиний дахин сонгогдсоноос хойшхи анхны илгээлт боллоо.  Ардчилал, улс төрийн тэмцлийн асуудлын зэрэгцээ ерөнхийлөгч хүн ам зүй, эх оронч үзэл, ажил эрхлэлт, цагаачлал болон бусад асуудлыг хөндөж ярьсан  юм. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Boogii:
Komunist avligalch Putin toriin terguun baisan tsagt oros oron ardchilal yariad heregui shuu de? Manaihaar bol Enh bayar gesen ug.
2012-12-15
Orostoi no visa...
2012-12-13