Голландын далайчин Абель Тасман Шинэ Зеландыг нээжээ

img

1642 оны арванхоёрдугаар сарын 13-нд  голландын далайчин Абель Тасман Шинэ Зеландын газарт анх хөл тавьжээ. Тус аралд очсон хоёр дахь европ хүн нь Жеймс Кук байсан юм. Түүний багийн гишүүд 1769 оны аравдугаар сарын 8-нд  Шинэ Зеландын эрэгт буусан байна. Тэр энэ газрыг  ван III Георгийн өмч хэмээн зарлаад,  эргийн шугамыг зурагт буулгажээ. Эндхийн маори омгийн захирагч нар  1840 оны хоёрдугаар сарын 6-нд  Вайтанга голын эрэг дэх сууринд Их Британитай гэрээнд гарын үсэг зурж,  “бүх эрх, бүрэн эрхийг” английн хатан хаанд шилжүүлсэн байна. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Халимаг:
Гэрээний төслийг маори хэл дээр "бид түр ирсэн" гэсэн санаатай бичээд англиар "бүр ирсэн" болгож зуруулсан түүхтэй. Эдүгээ Шинэ Зеландын парламентын өмнө үе үе жагссан харагддаг, учир "гэрээ шудрага биш байсан" хэмээн эсэргүүцэхэд нь мөн тэтгэмжийг нь нэмээд л амыг нь нэг хэсэгтээ хаачихдаг шүү дээ. Яваандаа маори уусаж үгүй болно, цагаан арьстанууд л үлддэг. Энэ бол биднийг мөн адил хүлээж буй хувь заяа...
2013-07-02
y:
даварцан шаарнууд шүү дээр нь өчнөөн жил болцон иргэншил байсаар байтал
2012-12-16